Багш нарын баяраар 200 багшийг Улан Үд хотод аялуулав.

2015 Оны 12 Сарын 5

Багш нарын баяр

     

     Монголын багш нарын өдрийг олон улсын жишигт нийцүүлж, Олон улсын багш нарын өдөртэй давхцуулан 10 сарын 5-нд тэмдэглэдэг болсоор 2 жил болж байна. Монгол Ардын Нам нь нийгмийн ардчиллын /социаль демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн улс төрийн намын хувьд Монгол улсын иргэн бүр зохистой хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцлийг бүрдүүлж, ирээдүйдээ итгэлтэй, сайн сайхан амьдрах, хүний хөгжлийг хангахад нийгмийн бодлого, үйл ажиллагаа маань чиглэгддэг билээ.

     Энэ ч үүднээс Булган сумын ЕБ-ын 1,2-р сургуулийн багш нарын баярт намын хорооны дарга Ж. Бат-Эрдэнэ зочлон очиж, баярын мэнд дэвшүүлэн хүндэтгэл үзүүлж, амжилт бүтээлээрээ хошуучилсан багш нарыг шагнаж урамшууллаа. Мөн намын хорооны дарга, дэд дарга нар Булганхангай МСҮТ, ХАА-ын МСҮТ, спортын дунд сургуулийн удирдлагууд, багш нартай уулзаж баярын мэнд дэвшүүлж, багш бүрт зөөврийн плаш бэлэглэв.

     Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улиралын амралтыг тохиолдуулан ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа багш сурган хүмүүжүүлэгчдийн урам зоригийг сэргээж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Булган хотын болон бусад сумдын нийт 200 гаруй багшийг ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан Үд хот, Итгэлт хамбад аялууллаа. Амралтын өдрүүдээ ая тухтай, үр дүнтэй өнгөрүүлж хамт олноороо аялж, эрч хүч энерги авсан багш, сурган хүмүүлэгчдийн маань цаашдын ажил үйлс өрнүүн дэлгэр байж, улам илүү амжилт гаргана гэдэгд итгэлтэй байна.