Ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ


Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

    Сайн байна уу? Монгол Ардын намын цахим хуудсаар зочилж байгаа эрхэм та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. 


  Би эртнээс уламжилсан төрт ёс, зан заншлаа дээдэлж, өвгөд дээдэс, ахмадынхаа хийж бүтээсэн зүйлийг хүндэтгэж, өнөөдрөөс сайхан ирээдүйг өөрсдийнхөө гараар бүтээж, үр хүүхдүүд, хойч үедээ үлдээхийн тулд мэдлэг боловсрол, авьяас чадвараа дайчилан ажиллах ёстой гэж боддог, үргэлж өөдрөг хүсэл мөрөөдлөөр дүүрэн мянга, мянган залуучуудын нэг. Тийм ч учраас нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, иргэдийнхээ итгэлийг хүлээж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон, МАН-ын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Нийслэл хотын цаашдын хөгжил цэцэглэлт, иргэн таны Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө цаасан дээр тунхаг төдий үлдэх биш жинхэнэ утгаараа хэрэгжиж, “Төр” “Иргэн” таны төлөө үйлчилдэг хариуцлагатай Засаглалыг бий болгоход таны сонголт туйлын чухал болохыг сануулах нь илүүц бизээ. Төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэлээ чилээн, Нийслэл хотынхоо асуудал нэг бүрийг харъяалан буй НИТХ-аас гарч буй зөв зүйтэй, хуульд нийцсэн, иргэдийн эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гарах бүрт талархан хүлээн авдаг Нийслэл хотын иргэн танд эрүүл энх, элэг бүтэн амьдралын аз жаргалыг ерөөж байна.


МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН