Намын дарга нар


2012 оны 7 сараас 2013 оны 10 сар

Төгссөн сургууль, мэргэжил


1976 онд
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд
Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд
ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
 
Эрдмийн зэрэг, цол
Түүхийн ухааны доктор
 
Ажилласан байдал
1980 - 1986 онд
Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989 - 1990 онд
Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990 - 1995 онд
"Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995 - 1996 онд
Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996 - 2005 онд
Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996 - 1997 онд
"Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996 - 1997 онд
Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000 - 2004 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000 - 2004 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006 - 2007 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006 - 2008 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2010 онд
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008 - 2012 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 - 2013 онд
Монгол Ардын Намын дарга
 
Шагнал
2001 онд
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2010 оны 4 дүгээр сараас 11 сар, 2010 оны 11 сар 2012 оны 7 сар

1963 онд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн.

Төгссөн сургууль, мэргэжил


1980 онд
Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль
1986 онд
ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль Олон улсын эдийн засагч мэргэжлээр
1990 онд
Лондон хотын Бизнесийн удирдлагын их сургууль
2002 онд
ОХУ-ын Москва хотын Дипломатын академи Дипломатч мэргэжлээр тус тус төгссөн.
 
Эрдмийн зэрэг, цол
Эдийн засгийн ухааны доктор
 
Ажилласан байдал
1986 - 1988 онд
Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн
1988 - 1992 онд
Гадаад харилцааны Монголимпекс нэгдэлд Экспорт фирмийн захирал
1993 - 2000 онд
"Алтай Трейдинг" ХХКомпаний Ерөнхий захирал
2000 - 2004 онд
Гадаад хэргийн дэд сайд
2004 - 2006 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд
2004 - 2008 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2012 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2009 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
2009 - 2012 онд
Монгол Ардын Намын дарга
2009 - 2012 онд
Монгол Улсын Ерөнхий сайд
2012 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
 
Шагнал
1996 онд
Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан
1999 онд
Алтангадас одон
1999 онд
Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
2006 онд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2007-2009 онд

1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 

1978 онд Москвагийн Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 1978-1979 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, Найрамдлын районы АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч, 1979-1983 онд БНМАУ-ын Зэвсэг хүчний Жанжин штабын 4 дүгээр газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагт сурвалжлагч, редактор, 1988-1990 онд Монголын Радио, Телевизийн Улсын Хорооны орлогч дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд БХЯ-ны дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2001-2005 онд Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

2005-2007 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,

2007-2009 онд МАХН-ын даргаар сонгогдон ажилласан.

2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллажээ. 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.2010 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын XXVI Их хурлаас Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  

1997-2005 онд

Улаанбаатар хотноо 1958 онд төрсөн.

1980 онд ЗХУ-ын Москва хотын Улсын Их сургуулийг Утга зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжлээр, 1987 онд Их Британий Лийдсийн Их сургууль төгссөн. 1980-1990 онд МЗХ-нд орчуулагч-редактор, хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, 1990-1992 онд Соёл, урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Соёлын сайд, 1996-1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997 оноос  МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. Тэрээр 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2004-2005 онд Улсын Их Хурлын дарга, 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллажээ. 

1997 оны 2-р сараас 6-р сард

Завхан аймгийн яруу суманд 1950 онд төрсөн. 

Эрхүү хотын их сургууль, Санкт-Петербург хотын Хөргөлтийн дунд сургууль, Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, Москва хотын Нийгмийн ухааны академид суралцсан. Философийн ухааны доктор (Ph.D), улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D), 1972-1975 онд Архи пивоны комбинатад засварчин, инженер, 1980-1984 онд Төв аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгч, 1987-1992 онд МАХН-ын Төв хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, хэлтсийн зөвлөх, тасгийн дарга, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв хорооны дэд дарга, 1997 оноос МАХН-ын даргаар сонгогдон ажилласан. 1992-1996 онд Улсын Их Хурлын анхны дарга, 1996-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдон ажиллажээ.

1991-1996 онд

1946 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 

1968-1985 онд МУИС-д багш, Намын дээд сургуульд орлогч захирал, 1985-1991 онд МАХН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, Улаанбаатар хотын Намын хорооны даргаар ажиллаж байгаад 1991-1996 онд МАХН-ын Төв Хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан. 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх, 2001 оноос БНБАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг төрийн хариуцлагатай албыг хашиж байгаад өдгөө Монгол Ардын Намын даргын ахлах зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна. 

1990-1991 онд

1929 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. 

1948-1952 онд Завхан, Говь-Алтай аймагт дунд сургуулийн багш, захирал, 1958-1982 онд МУИС-д тэнхмийн эрхлэгч, Хэвлэлийн хороонд ерөнхий редактор, “Үнэн” сонинд нэгдүгээр орлогч эрхлэгч, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга, 1982-1990 онд Боловсролын яаманд алба хашиж байгаад 1990-1991 онд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллажээ.

1984-1990 онд

Ж.Батмөнх 1926 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн

МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. НДС, ЭЗДС, МУИС-д 22 жил багшилж байгаад 1973-1984 онд   МУИС-ийн ректораар, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, даргаар томилогдон ажиллаж байв. 1984-1990 онд тэрээр МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 1990 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргаж, Монголд ардчилсан хувьсгал тайван замаар ялах боломжийг бүрдүүлсэн түүхэн гавьяатай нам, төрийн зүтгэлтэн юм. 

1954-1958 онд

1908 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. 

1927-1932 онд Булган, Хөвсгөл, Төв аймгийн МХЗЭ-ийн байгууллагад зарлагаас аймгийн эвлэлийн хорооны дарга, 1932-1938 онд Ардын цэрэгт улс төрийн ажилтнаар тус тус ажиллаж байв. Тэрээр 1938-1954 онд Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын намын хорооны дарга, МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар 1954-1958 онд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. 

1940-1954, 1958-1984 онд

Ю.Цэдэнбал 1916 онд одоогийн Увс аймгийн Давст суманд төржээ. 

Бага сургуулиа төгсөөд 1929 оноос Эрхүүгийн монгол рабфакийн бэлтгэл, Хүн эмнэлгийн техникум, Рабфакийн санхүү эдийн засгийн курс, 1934-1938 онуудад Сибирийн Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцжээ. 1939 оноос Санхүүгийн техникумийн хичээлийн эрхлэгч, Сангийн яамны орлогч сайд, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга, Сангийн яамны жинхэнэ сайдаар, 1940-1954, 1958-1984 онуудад МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв. Ю.Цэдэнбал Монголын нам, төрийн удирдагчаар тасралтгүй 44 жил ажилласан улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм. 

1936-1939 онд

1907 онд Дөрвөдийн Үнэн зоригт хан аймгийн Мянгад дайчин гүний хошуу одоогийн Ховд аймгийн Мянгад сумын нутагт төржээ. 

1923-1927 онд Мянгад хошууны тамгын газрын сургууль, Баруун хязгаарын яамны дэргэдэх бага сургуулийг дүүргэжээ. Улаангомын бага сургуульд багш, хошууны ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байв. Баасанжав 1936 оны аравдугаар сарын 7-нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаас Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаас Намын Төв Хорооны тэргүүлэгч , Төв Хорооны нарийн бичгийн даргаар томилогдож, 1937, 1939 онуудад дахин улиран ажиллаж байв. 

1932-1939 онд

Д.Лувсаншарав 1900 онд Засагт хан аймаг, одоогийн Завхан аймагт төржээ.

1928 онд Намын төв сургууль, 1928-1929 онд Дорно дахины хөдөлмөрчдийн дээд сургууль /КУТВ/-т суралцаж, 1930 онд Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргын орлогч, зохиолын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байв. 1932-1939 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллажээ.

1928-1932 онд

1895 онд одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн.

1922 онд МХЗЭ-д, 1923 онд Монгол Ардын Намд гишүүнээр элссэн, 1924-1928 онд БНМАУ-ын Бага хурлын дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллажээ. П.Гэндэн 1932-1936 онд БНМАу-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын албыг Гадаад явдлын сайд, Улсын Банкны ерөнхий хорооны дарга, Монголын Үлйдвэрчний эвлэлийн Төв Товчооны даргын албатай хавсран гүйцэтгэж байжээ.

1928-1930 онд

1905 онд Засагт хан аймгийн Цогт вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.

1920 оноос хошууны тамгын газар ажиллаж байгаад 1924 оноос Намын түр сургууль, Дорно дахины хөдөлмөрчдийн дээд сургууль /КУТВ/ -д суралцсан. 1928 оноос Намын Төв Хороонд хэлтсийн дарга, Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ. 

1922-1923, 1924-1928 онд

1899 онд Их Хүрээний Амгаланбаатар, одоогийн Улаанбаатар хотод төржээ. 

Их Хүрээний манж, орос хэл бичгийн сургууль, 1913 онд Тройцкосавскийн гимназийг төгсжээ. 1918 оноос холбооны газар ажиллаж байхдаа Монгол Ардын Намынхантай харилцаа тогтоож, 1921 оны Монгол Ардын Намын анхдугаар их хуралд оролцож, Намын Төв Хорооны гишүүнээр сонгогджээ. Тэрээр Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцож, Алтайн урианхай, Ховдын хязгаар, Дөрвөдийн хоёр аймагт намын суртлыг нэвтрүүлэх төлөөний түшмэлээр, 1922-1923 онд Намын Төв Хорооны дэд дарга, дарга 1924-1928 онд Намын Төв Хорооны даргаар улиран сонгогдон ажиллаж байжээ. 

1922-1924 онд

Ард түмний дунд “япон” хэмээн алдаршсан А.Данзан 1875 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, одоогийн булган аймгийн Могод суманд төржээ. 

Хувьсгалын өмнө хэвлэлийн хороонд ажиллаж байгаад 1921 онд Монгол Ардын Намын гишүүнээр элсэж, Цэргийн сурган боловсруулах хэлтэс, Улсын Түр цагийн хурлын даргын үүргийг гүйцэтгэж байв. 1922-1924 онд Монгол Ардын Намын  Төв Хорооны дэд дарга, даргаар ажиллажээ. 1924 оноос ЗОУ-д суух Элчин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байхдаа Хятад, Япон, Герман улсын Элчин сайдуудтай уулзаж, Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, хамтын ажиллагаа тогтоох асуудлыг удаа дараа тавьж байжээ. 

1921 оны 3 дугаар сараас 10 дугаар сард

1884 онд Сайн ноён хан аймаг Сүжигт бэйсийн хошуу одоогийн Архангай аймгийн Хотонт суманд төржээ. 

С.Данзан “Зүүн хүрээний нууц бүлэг” байгуулан Монгол Ардын Намыг үндэслэн байгуулалцаж байв. Тэрээр Монгол Ардын Намын анхны даргаар сонгогдож ЗОУ-аас тусламж гуйх намын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан. 1921 оны долдугаар сард Сангийн яамны тэргүүн сайд, 1923 онд Ерөнхий  сайдын жинхэнэ орлогч, Бүх цэргийн жанжны албыг хашиж байв. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн, ЗОУ-тай найрамдлын анхны гэрээ байгуулж байв. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэхэд идэвхтэй оролцсон Монгол Ардын Намын анхны удирдагчдын нэг юм. 

Миеэгомбын ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын дарга

Монгол Ардын Намын дарга

Төгссөн сургууль, мэргэжил


1982 онд
Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1987 онд
Монгол Улсын Их Сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
 
Эрдмийн зэрэг, цол

Эдийн засгийн ухааны магистр
 
Ажилласан байдал 

1987 - 1989 онд
Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч
1989 - 1991 онд
Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн
1991 - 1992 онд
Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга
1992 - 1996 онд
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
1996 - 1998 онд
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1997 - 2005 онд
Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
1999 - 2005 онд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005 - 2008 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005 - 2007 онд
Монгол Ардын Хувьсгалт Намын дарга
2006 - 2007 онд
Монгол Улсын Ерөнхий сайд
2007 - 2012 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2008 - 2012 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос
Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2013 оноос
Монгол Ардын Намын дарга
 
Шагнал

1999 онд
Алтангадас одон
2005 онд
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
2005 онд
Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
2006 онд
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2014 онд
Сүхбаатарын одон

*****