Ерөнхий нарийн бичгийн дарга нар


Овог нэр:  Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН
Төрсөн он сар өдөр: 1981.11.27 

МАН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2016.07.28-нд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд 2016 оны 12 сарын 12 -нд болсон МАН-ын долдугаар Бага хурлаар жинхлэгдэн томилогдсон. 

Боловсрол

1989 - 1998: Говь Алтай аймгийн арван жилийн 1-р сургууль.

1998 - 2003: ШУТИС-Хо МТС-Цахилгаан холбооны инженер, Мэдээлэл хэмжлийн электроникийн инженер мэргэжлээр төгссөн.

2009 - 2011: ​МУИС-ийн Улс төр судлалын ангийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.

2013 - 2015: АНУ-ын Жорж Тауны Их сургуульд мастерын өмнөх хөтөлбөрт хамрагдсан.

Мэргэжил

2009-2012     Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх ухааны сургууль

1998-2002     Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Холбоо мэдээлэл технологийн  сургууль

Ажлын туршлага

2009 - оноос хойш. МАН –ын Бага хурлын гишүүн.

2013 - оноос хойш. Монголын зүүний хүчний холбооны УЗ-ийн гишүүн.

2010-2015 Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч.

2013 - оноос хойш. Говь-Алтай аймгийн нутгийн Зөвлөлийн гишүүн.

2013 - оноос хойш. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн НӨҮГ-ийн ТУЗ-ын гишүүн.

2015 - 2016 “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн дэд тэргүүн

​2000 - 2007 Эрхэлсэн ажлын хувьд “Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал

​2007 - 2009 “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга

​2009 - 2012 МАН-ын ХМОНХХ-н дарга

​2008 - одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2012-2016  НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга

2016 - онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга

2016.07.28-аас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч 

Гавьяа шагнал

Хөдөлмөрийн хүндэт медаль /2010/ 
Ардын хувьсгалын ойн медаль /2011/ 
 

2013.10.28 - аас

Төрсөн огноо: 1979.02.12

Төрсөн газар: Архангай аймаг 

Гадаад хэл: Англи

Боловсрол:

1987-1995 Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын 8 жилийн 2 дугаар дунд сургууль

1995-1997 Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль

1997-2002 Монгол Улсын Их Сургууль

2008 АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл

Эрдмийн зэрэг, цол: 

Улс төр судлаач, нийгмийн ухааны багш

Ажилласан байдал:

2002-2003 УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч

2003-2004 УИХ-ын даргын шадар туслах

2005  Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт

2005-2007 МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

2008-2012 Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч

2010-2011 МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд дарга

2011-2013 МАН-ын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч

2012-2013 МАН-ын нарийн бичгийн дарга

2012 МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч

2013 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн

*****

Munkhbat Jamiyan-CV

2012 - 2013

1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. 

1987 онд Нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль

1992 онд ОХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургууль Санхүү- эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

1992-1993 онд Зах зээлийн коллежид эрдэм шинжилгээний ажилтан
1993-1995 онд Зах зээлийн коллежид багш
1995-1996 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч
1996-1998 онд Хөдөө аж ахуйн банкны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
1998-1999 онд Хөдөө аж ахуйн банканд менежер
1999 онд Монгол банкны сургалтын төвийн менежер
1999-2000 онд Монгол банкнаас Хөдөө аж ахуйн банк дахь бүрэн эрхэт төлөөлөгчдийн гишүүн
2000-2003 онд Хөдөө аж ахуйн банкны дэд захирал
2003-2004 онд Хүнс, Хөдөө аж ахуйн дэд сайд
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2010 - 2012

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа.

  • Тэрээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
  • 2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 - 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн

Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж 2002 онд Хөдөлмөрийн хүдэт медаль, 2007 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одонгоор шагнасан.

2005 - 2007

1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 

1978 онд Москвагийн Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 1978-1979 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, Найрамдлын районы АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зааварлагч, 1979-1983 онд БНМАУ-ын Зэвсэг хүчний Жанжин штабын 4 дүгээр газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагт сурвалжлагч, редактор, 1988-1990 онд Монголын Радио, Телевизийн Улсын Хорооны орлогч дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд БХЯ-ны дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 2001-2005 онд Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

2005-2007 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,

2007-2009 онд МАХН-ын даргаар сонгогдон ажилласан.

2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллажээ. 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.2010 оны 11 дүгээр сард хуралдсан МАХН-ын XXVI Их хурлаас Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  

2007 - 2010

1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

Төгссөн сургууль, мэргэжил


1982 онд
Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1989 онд
ЗХУ-ын Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль Дипломатч мэргэжлээр
1994-1995 онд
Шинэ Делигийн Маркетинг, менежментийн сургуульд тус тус суралцсан.
2001-2005 онд
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж “Жижиг улсын аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
 
Эрдмийн зэрэг, цол
Филисофийн ухааны доктор (PhD)
 
Ажилласан байдал
1982 - 1983 онд
Ардын армийн 282-р анги байлдагч
1989 - 1991 онд
Гадаад явдлын яаманд атташе, 1-р нарийн бичгийн дарга
1991 - 1996 онд
Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга
1996 - 1997 онд
Гадаад хэргийн яаманд ажилтан
1997 - 2000 онд
"Баянгол ЗБ" ХХК-ий ерөнхий менежер, захирал
2000 - 2001 онд
Гадаад хэргийн яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга
2001 - 2004 онд
Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх
2004 - 2008 онд
Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
2006 - 2007 онд
Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2008 - 2012 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2012 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн

1998 - 2005

1953 оны 12 сарын 28-нд Ємнєговь аймгийн Цогтцэций суманд тєрсєн.

1971 онд Ерєнхий боловсролын дунд сургууль 
1977 онд ЗХУ-ын Краснодар хотын Техникийн их сургууль Инженер- механикч мэргэжлээр
1986 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академи Улс тєр судлаач мэргэжлээр тус тус тєгссєн. 

Техникийн ухааны магистр

1977-1980 онд Худалдааны техникумын хичээлийн эрхлэгч
1980-1982 онд Худалдааны тєхєєрємжийн засварын газарт ерєнхий инженер
1983-1985 онд Худалдаа бэлтгэлийн яаманд хэлтсийн дарга
1985-1990 онд МАХН-ын Тєв хороонд улс тєрийн ажилтан
1990-1992 онд Ємнєговь аймгийн МАХН-ын хорооны дарга
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишїїн
1996-1997 онд *Хоршоолол Импекс* ХХКомпаний гїйцэтгэх захирал
1997-1998 онд *Тулга* ХХКомпаний гїйцэтгэх захирал
1998-2000 онд *Тугсан* ХХКомпаний захирал
2000-2001 онд МАХН-ын Хяналтын ерєнхий хорооны дарга
2001 оноос МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишїїн

1997-1998

Л.Энэбиш нь Монголын улс төрч, УИХ-ын дарга, Улаанбаатар хотын захирагч асан. Л.Энэбиш 1947 онд Булган аймгийн Могод сумын Өвөр булаг хэмээх газарт мэндэлжээ.

Тэрбээр 1965 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, 1970 онд Монгол улсын их сургууль төгсөж, барилгын сантехникийн инженерийн мэргэжил эзэмшжээ.

 

Л.Энэбиш 1970-1975 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны барилгын зураг төслийн товчоонд сантехникийн инженер, ерөнхий инженер, дарга, 1975 - 1977 онд Улаанбаатар хотын барилга, архитектурын газрын орлогч дарга бөгөөд ерөнхий инженер, 1977-1980 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 1980- 1983 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн товчоонд мэргэжилтэн, 1983-1990 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар тус тус ажиллаж байв. Л.Энэбиш 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Улаанбаатар хотын даргаар тус тус ажиллажээ.

 

1992 оны сонгуулиар Л.Энэбиш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 1992 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, улмаар 1993-1996 онд Монгол Улсын шадар сайдаар ажиллахдаа гүйцэтгэх засаглалын тогтолцоо, орон нутгийн засаг захиргааг шинэ Үндсэн хуулийн дагуу бүрдүүлэх, төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн өмч хувьчлалын асуудлыг гардан хариуцаж байжээ.

 

Л.Энэбиш 1992 оноос МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 1997 оноос намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж улмаар Улсын Их Хурлын даргын (2000-2001) албыг хашжээ.

 

Л.Энэбиш төр засаг, намын удирдах алба хашихын зэрэгцээ Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, Монголын самбо бөх сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, Дэлхийн Самбо бөх сонирхогчдын холбооны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн бизнесийн холбооны ерөнхийлөгч зэрэг улсын хийгээд олон улсын хэмжээний сонгуульт ажил хийж байжээ.

Тэрбээр 2001 оны есдүгээр сарын 29-нд зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

1997.02.24 - 1997.06.18

Улаанбаатар хотноо 1958 онд төрсөн.

1980 онд ЗХУ-ын Москва хотын Улсын Их сургуулийг Утга зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжлээр, 1987 онд Их Британий Лийдсийн Их сургууль төгссөн. 1980-1990 онд МЗХ-нд орчуулагч-редактор, хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, 1990-1992 онд Соёл, урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Соёлын сайд, 1996-1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997 оноос  МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. Тэрээр 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2004-2005 онд Улсын Их Хурлын дарга, 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллажээ