Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо


НАМОХ

Нийгмийн Ардчилал монголын оюутны холбоо

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны 
товч танилцуулга

Манай холбоо нь анх ардчилсан социалист үзэл баримтлалыг дэмжигч оюутан залуучуудын санаачлагаар 1998 оны 11 сарын 28-нд анхдугаар чуулганаа хуралдуулж Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбоо нэртэйгээр байгуулагдсан намын дэргэдэх үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болно. 
Монгол Ардын нам уугуул нэрээ сэргээсэнтэй уялдуулан 2011 оны 02-р сарын 26-ны өдөр холбооны нэр, бэлгэдэл, дүрэмдээ өөрчлөлт оруулан “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбоо нэртэйгээр 21 аймаг 9 дүүргийн салбар холбоо, анхан шатны нэгжийн салбар зөвөл, их дээд сургууль, МСҮТ-ийн оюутны байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаагаа нийгэм, оюутан залууст хүргэн ажиллаж байна. 
Холбооны үе үеийн ерөнхийлөгчөөр С.Бямбацогт, Д.Загджав, Б.Чулуунбаатар нар ажиллаж байсан бол одоогийн ерөнхийлөгчөөр Б.Амарсанаа ажиллаж байна.
Мөн Дэд ерөнхийлөгч - 6, Удирдах Зөвлөлийн 25, бага хурлын 101 гишүүн, орон тооны болон орон тооны бус 4 нарийн бичгийн дарга, ажлын албаны 21 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго:

  • Нийгмийн ардчилсан үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад оюутан залуусын хүсэл эрмэлзлэл, зорилгод тулгуурласан оролцоог хангах;

Уриа:

  • Эрдэм, эвийн хүчээр ирээдүй өөд хамтдаа;

Алсын хараа:

  • Нийгмийн ардчилсан оюутан залуусын тэргүүлэх сүлжээ байх;

Үнэт зүйлс:

  • Эрдэм мэдлэг;
  • Гэр бүл, хайр;
  • Үндэсний эрх ашиг;
  • Уламжлалт хэл, соёл;
  • Даян дэлхийн энх тайван;

Үйл ажиллагааны зарчим:

  • Тэгш эрх, нийтийн оролцоо;
  • Хүний эрх, эрх чөлөө;
  • Ил тод, нээлттэй байдал;
  • Эв нэгдэл, хамтын ажиллагаа;
  • Ардчилал, шударга ёс;

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Нийгмийн ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх;
  • Оюутны оюуны болон бие бялдарын хөгжлийг дэмжих;
  • Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох;
  • Оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоог өргөжүүлэх;
  • Эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах;
  • Оюутан залуусын нөхөрлөл, сүлжээ байгуулах;
  • Гадаад, дотоод хамтын ажиллагааг идэвхижүүлэх;

Холбооноос зохион байгуулсан хөгжлийн хөтөлбөрүүд:

  • Номтой Монгол аян
  • “Монгол Оюутан” оюутны хөгжлийн хөтөлбөр
  • Монгол Оюутны нэр төрөө эрхэмлэх өдөр
  • Хувь хүний хөгжлийн Ур чавдараа хөгжүүлэх цогц сургалт
  • “Тусгаар тогтнол” цуврал уулзалт, лекц
  • МҮОНТ-тэй хамтран АСК тэмцээн
  • “Эрдмийн хонх” Монгол Оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол
  • Нутгаа хайрлах залуусийн чин сэтгэл аян
  • “S-300” улс төр манлайлалын сургалт
  • 90 хөдөлгөөн
  • Би итгэж байна хөдөлгөөн
  • Би итгэж байна дуу
  • Цаг ирлээ дуу
  • Монгол Оюутан сонин
  • Express student хөгжлийн хөтөлбөр
  • Creative student хөгжлийн хөтөлбөр...

“НИЙГМИЙН АРДЧИЛАЛ” МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ДҮРЭМ  татах