МОНГОЛ АРДЫН НАМЫН БЭЛЭГДЭЛ


Бэлгэдлийн утга санаа

Монгол Ардын Намын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна.

 

Бэлгэдэл Монгол Ардын Намын нэрийн хамт

Xenia Mon фонтоор Монгол Ардын Намын нэрийг бичнэ. Хэрэглэх байдлаасаа хамаарч урдаа болон дээрээ бэлгэдэлтэй загваруудаас сонгоно.

 

Бэлгэдлийн үндсэн өнгөний код

CMYK өнгөний кодыг төрөл бүрийн офсет болон хулдаасан хэвлэлд ашиглана. RGB өнгөний кодыг вэб хуудас, телевизийн шторк гэх мэт дижитал сурталчилгаанд ашиглана. Pantone өнгөний кодыг төрөл бүрийн торгон хэвлэлд ашиглана. Жишээ нь далбаа, футболкан дээр хэвлэх гэх мэт.

Далбаа

Монгол Ардын Намын далбаа нь улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй байх ба урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна. Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.