Мэдээ

МАН:Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Завхан аймагт ажиллаж байна

Админ
2023/04/06

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр  Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва нар Завхан аймагт ажиллав. 


Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь уул уурхай, мал аж ахуй, газар тариалан гэж хардагч Засгийн газраас эдийн засгийн тулгуур салбаруудыг илүү солонгоруулах шаардлагатай гэж үзэн “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, иргэдэд ипотекийн 3.0 хувийн зээл олгох, Улаанбаатараас хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид 1.0 хувийн зээл олгох гэх мэт олон дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ бүх шийдвэр, шийдлийг хэрэгтэй цаг үед, чухал шийдэл боллоо гэж иргэд дүгнэж байна. 

Орон нутагт хийж буй уулзалтаар  21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсох юм. Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлнэ. 

Намын Удирдах Зөвлөл ийнхүү хөдөө орон нутагт ажиллаж намын анхан болон дунд шатны гишүүдтэй уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаанд тусгаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа таван чиглэлийн “5 Ш” ажиллагааг мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.