Мэдээ

Хөвсгөл аймгийн СДМОХ-с “S300 ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт” -ыг зохион байгуулав

Админ
2023/04/10

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны холбооноос 11 дэх жилдээ 26 дах удаагаа зохион байгуулж буй "S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт"-ыг Хөвсгөл аймгийн Социал Демократ Монголын Оюутны холбооноос 03 дугаар сарын 27 ноос 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Сургалтад Хөвсгөл аймгийн 300 оюутан хамрагдаж ур чадвараа хөгжүүлж хүрээллээ тэллээ. Тус сургалтад 8 сургагч багш дараах сэдвээр хичээлээ орсон юм.

  • Социал Демократ үзэл баримтлал
  • Манлайлал
  • Энтрепренер гэж хэн бэ?
  • Багаар ажиллах
  • Хувь хүний санхүү
  • Алсын хараа
  • Тэтгэлэгт хэрхэн хамрагдах
  • Эрүүл амьдралын хэв маяг 


Мөн үеэр сургалтад хамрагдсан Хөвсгөл аймгийн 300 оюутан “Мод тарих моод”  уриалгыг дэвшүүлж хаврын мод тарих үйл ажиллагааны үеэр 300 мод тарьж нийгэмдээ эерэг давлагааг үүсгэхээр боллоо



Дашрамд дурдахад сургалтад оролцсон оюутан, залуусын дунд “Хөвсгөлийн хөгжилд залуусын шийдэл” видео бичлэгийн уралдааныг зарлалаа.

Дараагийн давлагаа үргэлжилсээр...







ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.