МАН мөрийн хөтөлбөртөө Говь-Алтай аймгийг хөгжүүлэх таван зангилаат төлөвлөгөөг тусгасан байна

2016 Оны 6 Сарын 21

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, мэргэшсэн хуульч Шатарбалын Раднаасэд урд бүсийн сумдаар тойрч ирээд аймгийн төвд саатсаны дараа хойд бүсийн эхний сум Шаргыг зориход тэнгэр хангай хур бороогоо хайрлаж, нутгийн хүүгийн аян замыг мялаалаа.

Шаргачууд 1992 оны бүх шатны сонгуульд гагцхүү МАН-ыг дэмжиж ирсэн уламжлалтай, залуу үедээ итгэл үзүүлж чаддаг ард түмэн билээ. Шатарбалын Раднаасэд энэ удаагийн сонгууль улс орны хувь заяа, тусгаар тогтнолын үнэ цэнэтэй дүйх сонголт байх болно гэдгийг хэлсэн.

МАН-аас мөрийн хөтөлбөртөө Говь-Алтай аймгийг хөгжүүлэх таван зангилаат төлөвлөгөөг тусгасан. Үүний анхдагч нь мах, сүүний аян юм. 

Нэр дэвшигчийн Шатарбалын Раднаасэдийг дэмжиж түүнтэй хамт “Алтай констракшн”  компаний  Ерөнхий захирал  Х.Бат-Эрдэнэ нутгийн ахан дүүстэйгээ уулзаж байлаа. Тод манлай уяач тэрбээр Шарга сумын уугуул юм.

Монголчуудын өмнө томоохон сорилт тулгараад байгааг нутгийн ардууд ярьж, эх орноо энэ хямралаас гаргахыг нутгийн хүү, мэргэшсэн хуульч Шатарбалын Раднаасэдэд захиж байлаа. 

                     Мөн ноолуур, түүхий эдийн үнэ унаж байгаа нь малчдыг туйлдуулж байгааг хэлсэн.

Шарга сумын залуус МАН-ын бодлого, зорилтыг дэмжиж байна. Уулзалтын үеэр 10 гаруй залуус МАН-д элссэн юм.

Дашрамд дурдахад, МАХН-аас УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвшиж байсан Н.Бүргэдаа, Шатарбалын Раднаасэд нар нэг нутаг буюу Дэлгэр сумын харьяат аж. Тиймээс Н.Бүргэдаа нутгийн дүүгээ дэмжиж, төрд мэдлэг боловсролтой, мэргэшсэн хуульч хэрэгтэй хэмээн Улаанбаатар буцсан байна.

 

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг