ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ ШУДАРГА СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ХҮСЬЕ

2016 Оны 6 Сарын 24

Говь-Алтай аймгийн МАН-аас аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас 2-р тойрог буюу Оргил багт нэр дэвшигч МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж, 20-р тойрог буюу Төгрөг сумд нэр дэвшигч МАН-ын хорооны дэд дарга В.Сүррагчаа нар улс төрийн ууган хүчин МАН-аасаа 100%-ийн дэмжлэг авч сонгуулийн хороонд бүртгүүлэхээр холбогдох материалаа бүрэн гүйцэд бүрдүүлж өгсөн боловч Сонгуулийн хорооноос хууль зөрчин бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан юм. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүхээс Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан байна.

Өнөөдөр 2016 оны 06-р сарын 23-ний өдөр аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Болормаатай шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар албан ёсны тайлбар авахаар аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж, дэд дарга В.Сүррагчаа, УИХ-ын 11-р тойрогт нэр дэвшигч Ш.Раднаасэдийн зөвлөх Р.Цогтбаатар, Оргил багийн иргэд, сонгогчдын төлөөлөл 600 гаруй хүний гарын үсэг цуглуулж хүргүүллээ. 

Гэвч Сонгуулийн хорооны дарга Л.Болормаа манай сонгуулийн хороо “ДАВЖ ЗААЛДАНА” гэдгээ шууд хэллээ. Хамтын шийдвэр гаргадаг Сонгуулийн хорооны дарга шууд шийдвэр гаргаж байгаа нь сонгуулийн хороог шударга ажиллаж байгаад эргэлзэхэд хүргэж байгаа юм. 
СОНГУУЛЬДАА ШУДАРГА ӨРСӨЛДӨЦГӨӨЕ!

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг