ШУДАРГА ШҮҮХДЭЭ БАЯРЛАЛАА

2016 Оны 6 Сарын 18

2016 оны ИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөхөөр Сонгуулийн хуулийн дагуу шаардлагатай бичиг, баримт материалыг бүрэн гүйцэд Сонгуулийн хороонд өгсөн боловч  Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга, В.Рэнцэндорж, дэд дарга В.Сүррагчаа нарыг ял эдэлсэн байх магадлалтай хэмээн Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо бүртгэж аваагүй билээ.

Гэвч Иргэний эрхийнхээ дагуу шүүхэд хандан 2016-06-17-ны өдөр Захиргааны хэргийн Анхан шатны шүүх хурлаас МАН-ын дарга В.Рэнцэндорж, дэд дарга В.Сүррагчаа нарыг Сонгуульд нэр дэвших эрхийг нь баталгаажуулж,  нэр дэшвигчээр бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгаж шийдвэр гаргасан байна.

   Хэзээд шударга үнэн ялдаг гэдгийг харуулсан та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье. Нутгийн иргэд, сонгогчид та бүхэн чадварлаг удирдагчид, мэдлэг боловсрол өндөр МАН-ын дарга В.Рэнцэндорж, дэд дарга В.Сүррагчаа нарыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Их ялалтын эхлэл

 

 

 

Сүүлийн: Говь-Алтай аймаг

Онцлох: Говь-Алтай аймаг