
Халх голын дайн
1939.05-09 сар
Халх голын дайн болж, Монгол-Зөвлөлтийн цэрэг японы цэргийг бут цохижээ.
Халх голын дайн
1939.05-09 сар
Халх голын дайн болж, Монгол-Зөвлөлтийн цэрэг японы цэргийг бут цохижээ.
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн түүх
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтанд орж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч энэ намын түүхээс харж болно.
ХХ зууны эхэнд “Талын монголчууд”
ХХ зууны эхэнд “Талын монголчууд” төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, өөртөө эзэрхэх бүрэн улсыг байгуулсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс болж олсон амжилтаа алдахад хүрсэн билээ. Гэвч уугуул монгол…
Монгол орны хөгжлийн чиг баримжаа
Монгол орны хөгжлийн чиг баримжаа, сонголт шинэ тутам төрийн эрх барьж эхэлсэн МАХН-д нэн төвөгтэй асуудал болж тулгарсан юм. Намын удирдах зүтгэлтнүүдийн нэг хэсэг нь улс орныхоо түүхэн тодорхой онцлог, өвөрмөц нөхцөл байдлыг нягт харгалзан, үндэсний, өөрийн гэсэн арга замыг эрэлхийлж байхад, нөгөө хэсэг нь улс орныхоо цаашдын хувь заяаг социалист хэтийн төлөвтэй холбон үзэж, үйл хэрэг гүнзгийрэхийн хэрээр туйлширсан коммунист чиг шугам руу хальтрах болсон билээ.