Намын гишүүдийн санал сэтгэгдэл
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.

Б.ГОМБО

МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн

Манай намын 100 жилийн түүх бол эх орны нэгэн зууны түүх мөн. Монгол орон маань мандаж бас буурч явсан он жилүүдэд эрх чөлөө, тусгаар тогтнол, хүн ардынхаа сайн сайхны төлөө амь бие үл хайрлан тэмцэж гарч ирсэн эрэлхэг зоригт хөвгүүдийн маань үүсгэн байгуулж монголын ард түмнийг гэрэлт ирээдүйд удирдан залсан улс төрийн ууган хүчин “МАН-ын 100 жилийн ой” тохиож байгааг тохиолдуулан Монгол орны нэгэн зууны түүхийг эргэн харж, эрэгцүүлэн бодно уу хэмээн та бүхэндээ уриалмаар байна.
Хэрэв та эх орныхоо сүүлийн зуун жилийн түүхийг товч боловч эргэн тольдвол МАН-ын түүхэн гавъяаг тод томруунаар харах болно. Манай нам бусдын хараат орноос тусгаар тогтнол руу, харанхуй бүдүүлгээс дэвшил хөгжил рүү  Монголын ард түмний  хүсэл тэмүүллийн туг болж ямагт манлайлан залж явсныг түүх мартахгүй. Энэ намын түүхэн замналыг Монгол Улсын хөгжил дэвшлийн 100 жил гэдгээр ахмадууд бид бахархаж байна.  
Монгол Ардын нам улс орны хөгжлийн үе шат бүрт улс төрийн оновчтой шийдвэрүүд гаргаж удирдан манлайлах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Зах зээлийн үеийн ороо бусгаа цаг үед ч улс орноо дэлхийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахад улс төрийн ууган хүчнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж ачааны хүндийг үүрч яваа нь маргашгүй үнэн билээ.
Эх орон ард түмнийхээ төлөө гэсэн намынхаа үзэл бодолд үнэнч байж ямагт дэмжиж байдаг ахмад гишүүд болон ахмадуудаа  хүндэтгэж намынхаа уламжлал шинэчлэлийн төлөө байдаг олон мянган залуучууддаа баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсье.



 
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.