Намын гишүүдийн санал сэтгэгдэл
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.

О.БАТНАЙРАМДАЛ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

Тэртээ 100 жилийн өмнө түүхэнд “анхны долоо” гэж алдаршсан идэр насны долоон залуу бүрэн эрхт, тусгаар Монгол улсыг бий болгохыг хүсэн мөрөөдөж, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж байсан түүхтэй. Энэ аугаа түүх бол өнгөрсөн 100 жил дэх Монгол Улсын хөгжил, их бүтээн байгуулалтын замнал мөн. Өнөөгийн бидний амьдарч буй тусгаар тогтносон, эрх чөлөөт нийгэм тэдний үнэн сэтгэлээр цуцашгүй тэмцсэний ач гавьяа билээ. Анхны долоо Монгол улсынхаа төлөө чин хүсэл эрмэлзлээрээ жигүүрлэн тэмцсэн шиг илүү гэгээлэг, сайхан Монгол улсыг өөрсдийн үр хойчдоо бүтээж, өвлүүлэн үлдээх нь өнөөгийн залуу үе бидний үүрэг, хариуцлага юм.

Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.