Мэдээ мэдээлэл
МАН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ТББ-УУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөртэй танилцсаны үндсэн дээр  дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй МАН хамтран ажиллах гэрээг үзэглэж буй. Өнөөдөр “Хөдөлгөөн”  ТББ, “Иргэдийн нэгдэл ард түмний штаб”, “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ, Гадаад харилцааны яамны Ахмадын хороо, Элчин сайд нарын клуб, УБТЗ-ын Ахмадын хороо, Монголын дугуйн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, “Тусгаар тогтнолын манаа” ТББ зэрэг иргэний нийгмийн 21  болон ТББ-ын төлөөлөлтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  





МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН байгуулагдсан цагаасаа хойш иргэний нийгмийн  болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж ирсэн. Хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдол нь өндөр байсан. Энэ ч утгаараа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь МАН-ын бодлого үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болж ирсэн. Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо Монголын ардчиллыг бэхжүүлэхэд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд, хувь хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхэд  ихээхэн дэм тустай байдаг. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал зургаан жилийн турш иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын оролцоог өндөрт  тавьж  ард иргэд, улс орноо чиглүүлэх үйлсэд  хамтран ажиллаж  амжилт гаргана гэж бодож байна” гэв. 

Олон нийтийн дунд явуулсан удаа дараагийн судалгаа, МАН-ын 300 гаруй мянган гишүүд дэмжигчдийн санал хүсэлтэд үндэслэн  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн.

Улсынхаа Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилий хугацаатайгаар сонгох энэ удаагийн сонгуулийг ихээхэн ач холбогдолтой сонгууль гэж  үзэж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлов.  Тэрбээр,  улс орон ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, сонгодог парламентын ардчилсан зарчмыг бий болгон хэрэгжүүлэх, шударга шүүхийн хараат бус байдлыг дэмжих, хүчирхэг эдийн засагтай  баялагтаа эзэн болсон Монгол Улсыг бий болгохын төлөө хичээн зүтгэхээр зорьж байна. Үүний үр дүнгээр  Монголын ард түмэн чинээлэг хангалуун, Монгол Улс эрчимтэй хөгжихийг тодотголоо. 



Энэ удаагийн сонгуульд гурван хүн нэр дэвшиж байгаа ч өнөөдөр засгийн эрх барьж байгаа улс төрийн намын хувьд Ерөнхийлөгчийн институцитэй хамтран ажиллах нь илүү чухал байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог гэж үзэж буйгаа ч хэлсэн. 

Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин хамтран ажиллахад, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, сурталчлан таниулахад оршиж байгаа юм.  Санамж бичгийн хүрээнд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар чиглэлийн  хөгжлийн баримт бичиг, төсөл хөтөлбөр, холбогдох хуулийн төслийг батлуулан хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, ажиллана.


 
                                                          Монгол Ардын Намын сонгуулийн штаб 
Сэтгэгдэл (24)
202.9.46.xxx
САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛААГҮЙ Ч ГЭСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН АЖИЛТНЫ ХОЛБОО МАН- ЫН БОДЛОГО, ШИЙДВЭРИЙГ БАЙНГА ДЭМЖИЖ ИРСЭН, ЦААШИД Ч ДЭМЖИН АЖИЛЛАХ БОЛНО ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЬЕ.
2021-05-31
202.9.46.xxx
МОНГОЛ УЛС 31 ЖИЛД ӨӨДТЭЙ ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГ ЦОНХООР ХАРЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ҮҮНИЙГ ЗАСАХ ГАНЦ БОЛОМЖ ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬ.
2021-05-31
66.181.161.xxx
demjih bolnoo
2021-05-31
66.181.161.xxx
Дэмжинээ
2021-05-31
66.181.161.xxx
Ок
2021-06-01
66.181.161.xxx
дэмжих болно
2021-06-01
66.181.161.xxx
Amjilt
2021-06-01
66.181.161.xxx
2021-06-01
66.181.161.xxx
2021-06-01
103.212.119.xxx
amjilt hvsiy
2021-06-01
66.181.161.xxx
#Баялагтай эзэн монгол
2021-06-01
202.126.89.xxx
Amjilt
2021-06-01
202.126.89.xxx
amjilt ylnaa
2021-06-01
124.158.126.xxx
amjilt
2021-06-02
124.158.126.xxx
2021-06-02
66.181.161.xxx
амжилт
2021-06-02
66.181.161.xxx
2021-06-02
202.55.188.xxx
demjine
2021-06-03
66.181.161.xxx
Харин ийм байвал дэмжнэ
2021-06-03
66.181.161.xxx
Амжилт дэмжиж байна
2021-06-03
192.82.73.xxx
жагарын зөв шүү одоо нэгдээд тэмц эрх баригч намын одоогийнн удирдагчид шинээр харж ажиллаж байна
2021-06-03
192.82.73.xxx
эрх баригч намын яр одоогийн удирдлагууд чинь энэ манан мафи тай тэмцэж гадны нөлөөллөөс гарья Оюутолгойн луйврыг зогсооё ард түмэндээ авч өгье энэ гаж тогтолцоог өөрчилье Үндсэн хуулиа цоо шинээр бичнэ гэсэн амлалт өгч байгаа учир бид итгэж байгаа юм Бас МАХН тай энэ том зорилтууд дээрээ хамтрахаар болсон зэрэг нь итгэл төрүүлж байна Энхбаяр Жагар нар худалдагдаад урвах хүмүүс биш
2021-06-04
192.82.73.xxx
2021-06-04
192.82.73.xxx
жагарын зөв
2021-06-04
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.