Мэдээ мэдээлэл
НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨВ АЙМГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.31/ Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.



Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, батлан хамгаалах, улс орныг хөгжүүлэх үйл хэрэгт Төв аймгийнхны оруулсан хүч хөдөлмөр асар их гэдгийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монголын төр, МАН-ын улс орноо гэсэн төрийн бодлогыг тулхтай, цэгцтэй байлгаж, ноён нурууг нь хазайлгахгүй тулахад Ардын хувсгалын анхны долоогийн нэг Д.Бодоогоос эхлээд Түшээт хан аймгийнхан, Төв аймгийнхан үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан.  Иргэдийнхээ итгэлээр Ерөнхийлөгч болвол шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ. Хараат бус шүүхийн тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана. Баялгийн тэгш хуваарилалтыг дэмжиж, эхлүүлсэн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газартайгаа хамтарч ажиллах болно.

Мөрийн хөтөлбөрийнхөө хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт заалтад автозам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана гэж тусгасан.  





Бид архидалт, ажилгүйдэлтэй тэмцэх хэрэгтэй байна. Иргэдээ ажлын байраар хангаж, улс орны эрх ашгийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байна. Эрх мэдлийн төлөөх талцал хуваагдлаа одоо зогсоох хэрэгтэй. Сандал суудлын маргаан ард түмэнд огт хамаагүй. Тэдэнд ажил, орлого хэрэгтэй. Улс орны хөгжил дэвшил бол ард түмний эв нэгдэл дээр тулгуурладаг. Язгуур эрх ашгаа  дээдэлсэн ард түмний эв нэгдэл батжих ёстой. Эдийн засгаа хүчирхэгжүүлж, чинээлэг хангалуун дундаж давхаргыг бий болгох хэрэгтэй. Үндэсний үнэт зүйл, өв соёлын дархлааг бэхжүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гэдгийг онцоллоо.

Тэрбээр мөн төр засгийн бодлогыг малчид руу чиглүүлэх ёстойг онцолж, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 1995-2019 онд нийгмийн  даатгал төлөөгүй 15-60 насны малчин, хувиараа  хөдөлмөр эрхлэгчдэд  нэг удаа  нийгмийн даатгалын шимтгэлээ  нөхөн төлөх боломжийг бий болгож, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан гэв.

Төв аймгийн иргэдийн хувьд “Баялагтаа эзэн болох зорилт нь Монголын бүх иргэнд чиглэсэн зөв бодлого. Орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх заалт нь залуучуудыг дэмжсэн зөв шийдвэр гэж харж байгаа. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дугуйланг сургууль, цэцэрлэгийн дэргэд байгуулж өгөх нь залуусын хөгжилд нэмэртэй гэж бодож байна” гэсэн юм. Төв аймгийн залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийнхөө төлөө зөв сонголт хийх цаг болсон гэдгийг онцолж байлаа.



Мөрийн хөтөлбөрт Залуучуудыг дэмжих тухай хуулийн хүрээнд “Залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын  талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж тусгасан. “Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэж тусгасныг залуус дэмжиж  байна.


 
                                                                   Монгол Ардын Намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (44)
202.9.46.xxx
ТҮҮХ ДАВТАГДДАГ УЧИРТАЙ. 100 ЖИЛИЙН ӨМНӨ ЖАНЖИН Д.СҮХБААТАР ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛАГЧИД ГАДААДЫН ДЭЭРЭМЧДИЙГ ЭХ ОРНООСОО ХӨӨЖ АРДЫН ХУВЬСГАЛ ХИЙСНИЙ АЧААР ӨНӨӨДӨР БИД АМЬДАРЧ БАЙНА. ӨНӨӨ ҮЕД АХ-Н 100 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙГООР ШУДАРГА ЁСЫГ ДАХИН ТОГТООХООР, БУЗАР ШУЛМЫН ХОНГИЛЫГ НУРААХААР, МОНГОЛ ХҮНИЙГ ЭХ ОРНЫХОО ЖИНХЭНЭ ЭЗЭН БОЛГОХООР, ТҮҮХИЙН ЗАХИАЛГААР У. ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НЬ МОНГОЛ ТҮМНИЙ ХУВЬД БЭЛГЭШЭЭЛТЭЙ БӨГӨӨД ӨЛЗИЙТЭЙ САЙН. МОНГОЛЧУУД БЭЛГЭШЭЭЛИЙГ ДЭЭДЭЛДЭГ АРД ТҮМЭН.
2021-06-01
202.126.90.xxx
demjnee????????????
2021-06-01
202.126.89.xxx
Дэмжиж байна✔????
2021-06-01
66.181.183.xxx
Demjine
2021-06-01
66.181.161.xxx
дэмжиж байна
2021-06-01
202.126.89.xxx
Demjij bna
2021-06-01
202.126.89.xxx
2021-06-01
202.126.89.xxx
Demjij bna
2021-06-01
66.181.161.xxx
Demjij bn
2021-06-01
66.181.161.xxx
Зайл зайл.
2021-06-01
66.181.161.xxx
Амжилт хүсье :)
2021-06-01
202.9.46.xxx
amjilt husie demjij bgaa
2021-06-01
202.126.89.xxx
Amjilt husie
2021-06-01
192.82.85.xxx
Дэмжнээ
2021-06-01
202.126.90.xxx
Дэмжиж байна
2021-06-01
150.129.141.xxx
2021-06-01
150.129.141.xxx
Xurelcuxiigee gargaxad 100 xuvi demjinee enxbatgyai baraxgui tyrshlaga 100 xuvi dytna shuuuu
2021-06-01
150.129.141.xxx
2021-06-01
150.129.141.xxx
2021-06-01
150.129.141.xxx
2021-06-01
150.129.141.xxx
Xurelcuxiig 100 xuvi demjinee
2021-06-01
150.129.141.xxx
2021-06-01
150.129.141.xxx
2021-06-01
66.181.161.xxx
demjij bga
2021-06-01
202.9.40.xxx
##Л_ОЮУНЭРДЭНЭ_Ерөнхий_сайдаа_тултал_дэмжинээ...JOIN #Дараад_Нэгдээрэй..https://www.facebook.com/groups/440356300589774/
2021-06-01
192.82.86.xxx
demjij bnoo garsan hoinoo muuhai vildliin huuliig changatgaarai garahni todorhoi bna amjilt ihiig bvteegeerei
2021-06-02
192.82.85.xxx
100 жилийн өмнө Бодоо сайдыг буудаж алсан НАМ
2021-06-02
139.5.218.xxx
Дэмжинээ ах дүүсээрээ залуучуудаараа
2021-06-02
66.181.161.xxx
Дэмжиж байна
2021-06-02
202.55.188.xxx
demjin bna
2021-06-02
124.158.88.xxx
Amjilt
2021-06-02
124.158.88.xxx
Дэмжинэ
2021-06-02
103.140.11.xxx
Дэмжиж бна. Амжилт
2021-06-02
183.177.100.xxx
Дэмжиж байна
2021-06-02
202.126.89.xxx
Дэмжиж байна
2021-06-02
202.126.89.xxx
Amjilt
2021-06-02
66.181.161.xxx
amjilt3
2021-06-03
202.179.21.xxx
зайл
2021-06-03
202.179.21.xxx
2021-06-03
202.179.21.xxx
зайл
2021-06-03
202.179.21.xxx
зайл
2021-06-03
66.181.161.xxx
yun amjilt togolj hanadaguin bee Hvrlee hezeech demjijhui
2021-06-03
66.181.161.xxx
Сонгууль яах вэ Хүрэлсүхээ төв аймаг коронод ялагдаж байна наад ард түмэндээ тусал чам шиг хулгайч төр бариад яах ч юм билээ
2021-06-04
202.126.90.xxx
amjilt
2021-06-05
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.