Мэдээ мэдээлэл
Д.АМАРБАЯСГАЛАН: ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД АРДЧИЛСАН НИЙГМИЙН ТУЛГУУР НЬ БОЛДОГ
МАН өнөөдөр /2021.06.04/ ТББ-уудын төлөөлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо зэрэг  30 орчим байгууллагатай гэрээ байгуулж, хамтарч ажиллахаар болов.  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн дунд олон удаагийн социологийн  судалгаа хийж үзсэн. Нийгэмд шударга ёсны нэхэмжлэл их, байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг шаардаж байна. Нэр дэвшигч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа томоохон орд газрууд, улсын өмчит үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авсан. Өнөөдөр бид үр шимийг нь хүртэж байна.  Иймд төр засаг байгалийн баялгаа хурдан эргэлтэд оруулж, иргэддээ хүртээх ажлыг шуурхай хийх ёстой. Ийм ч учраас  МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” уриа дэвшүүлэн ажиллаж байна.





МАН иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудтай хамтран ажиллаж ирсэн түүхэн уламжлалтай. Иргэний нийгмийн байгууллагууд бол ардчилсан нийгмийн тулгуур нь байдаг. МАН цаашид ч ардчилсан нийгмийн төлөө та бүхэнтэй хамтарч ажиллана.  Санамж бичгийн зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтарч ажиллахад чиглэх юм. МАН-аас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт та бүхний сонгуулиас өмнө хүргүүлсэн саналыг тусгасан. Хамтарч ажиллах зорилго тавьж ирсэн та бүхэндээ талархлаа” гэлээ. Энэ үеэр  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт  “Би 2004 оноос нийгэмд шударга ёс тогтоохын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн.  Анх талбай дээр Үндсэн хуулиа бариад шударга нийгэм, шүүхийн төлөө үг хэлж байсан. Бид өнөөдөр нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх цаг болсон. Эх орны төлөө, эв нэгдлийн төлөө нийт 70 гаруй ТББ нэгдсэн байгаа. Иймд шударга нийгэм, ард түмний эв нэгдлийн төлөө МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Олон нам, эсвэл, ТББ-ууд өөр өөр үзэл бодолтой, чиг үүрэг нь өөр ч эх орон, шударга ёсны төлөө нэгддэг байх ёстой. Үндсэн хууль, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдэх учиртай” гэлээ. Түүнчлэн Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Шагжжав, ард түмэндээ чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.





                                                  Монгол Ардын Намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (20)
66.181.161.xxx
Амжилт хүсье
2021-06-04
66.181.161.xxx
2021-06-04
202.126.89.xxx
2021-06-04
202.9.46.xxx
МАНАЙ АРДЧИЛЛЫН НЭР ЗҮҮГЧИД ЭХ ОРОНДОО ЯМАР ТУС ХҮРГЭСНИЙГ ЭРГЭН САНАЦГААЯ!!!. Ч. САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСАА РИО ТИНТОД ЗАРЖ, ДАМПУУРУУЛЧИХААД АНУ- РУУ ДҮРВЭЖ, ХИЛИЙН ЦААНААС ЭХ ОРНОО МУУЛААД СУУЖ БАЙГААГ БИД МАРТААГҮЙ. ХАРИН ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ДАМПУУРУУЛСАН МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТАЖ, БҮТЭЭН БОСГОСОНЫ АЧААР ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ БАЙНА. ХҮРЭЛСҮХ БА ТҮҮНИЙ ЗАЛГАМЖ ЗГ-Н АЖЛЫН ҮР ШИМИЙГ ХҮРТЭЭГҮЙ 1- Ч ААН, 1-Ч ГЭР БҮЛ, 1- Ч ИРГЭН БАЙХГҮЙ ГЭДЭГТЭЙ ЭРХБИШ САНАЛ НИЙЛЭХ БИЗЭЭ. ХҮРЭЛСҮХИЙН ЭХЛҮҮЛСЭН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ДУУССАН ҮЕД МОНГОЛ УЛС ЭРЧИМТЭЙ ХӨГЖЛИЙН ЗАМД ОРОХ НЬ ТОДОРХОЙ. ТЭГЭХЛЭЭР ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ВЭ?
2021-06-04
124.158.126.xxx
2021-06-04
202.72.240.xxx
2021-06-04
202.9.46.xxx
Хүрэлсүх
2021-06-04
66.181.161.xxx
Demjij bgaa shvv eh orondoo heregtei olon zvil hiigeerei
2021-06-04
66.181.161.xxx
2021-06-04
66.181.161.xxx
Amjilt
2021-06-04
202.126.90.xxx
amjilt
2021-06-04
202.9.40.xxx
Хүрэлсүхийг дэмжих болно.амжидт.
2021-06-04
202.126.89.xxx
Амжилт
2021-06-04
202.55.188.xxx
Хүрэлсүхийг дэмжинээ
2021-06-04
202.55.188.xxx
Хүрэлсүхийг дэмжинээ
2021-06-04
66.181.161.xxx
Хүрэлсүх та олноо өргөгдөн төрийн тэргүүнд заларваас хэлсэн ярьснаа ширхэгчилэн ёсчлон биелүүлэх аваас ард олон чинь тань юугаа залсных нь хэрэг бүтэх буйза.эс биелүүлбээс ширээнээс чинь гулсуулж ширдэг дээр хугацаанаас чинь өмнө өнхрүүлнэ шүүдээ.гэдгийг санаж л явахд илүүдэхгүй талдаа.таниас амлалтыг хэрэгжүүлэх талаар ард иргэд нэхэн шаардах болно
2021-06-04
66.181.161.xxx
Амжилт хүсье
2021-06-04
66.181.184.xxx
Дэмжинэ
2021-06-05
172.56.17.xxx
Булингартсан Су. Батболдынхоо хэргийг яах гээд дарагдуулаад байнаа? Тэнгэр гэсгээн шүү. Ерөнхийлөгчөөр ажиллах хүн сэтгэл хөдлөлтэй хүнийг төрд гаргах хэрэгтэй. Нам төвтэй бус, хүн төвтэй нийгмийг бүтээн байгуулцгаая.
2021-06-05
172.56.17.xxx
Сэтгэлийн хөдлөлөө дардаг хүнийг гаргах хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм.
2021-06-05
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.