Мэдээ мэдээлэл
НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭД, СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА
Ерөнхийлөгчийн сонгуульд  МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Багахангай дүүргийн иргэд сонгогчидтой өчигдөр /2021.06.03/ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав.   



Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, задлах  зорилгоор   Баганхангай, Багануур, Налайх дүүргийг өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжих тухай нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт туссан юм. Тухайлбал,“Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт төмөр зам болон авто замын зангилаан дээр орших Багахангай дүүргийг дагуул хот болгон хөгжүүлж, аж үйлдвэрийн төв байгуулна гэжээ.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх  уулзалтын эхэнд “Төмөр зам бол хөгжлийн төмөр судас. Хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт.  “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан хэвтээ, босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болохыг  мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүтээн байгуулалтын эхлэл тавигдсаны нэг нь “Богдхан төмөр зам” төсөл  юм. “Богдхан” төмөр зам Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа учраас үүнийг дагасан ажлын байр, эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна”  хэмээн онцлов.



 “Богдхан төмөр зам” төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гол замаас буюу Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох юм. 2010 онд  төслийн урьдчилсан судалгааны ажлыг хийсэн бөгөөд энэ онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулж, төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

Төслийг хэрэгжүүлснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур  тойруулж, нийслэл дундуур өнгөрүүлэлгүй явуулах юм. Ингэснээр нийслэл хотын автозамын түгжрэл буурч, аюулгүй байдал сайжрах, дуу шуугианы чимээ багасч, нийтийн тээврийн шинэ урсгал бий болох, зорчигч тээврийн нэгдсэн терминал байгуулах гэх мэт  олон талын ач холбогдолтой гэдгийг нэр дэвшигч У.Хүрэлсүх тодотгов.

Хүн ам цөөтэй Багахангай дүүргийг  суурьшлын том бүс болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг уулзалтад оролцсон иргэд хэлж байв.  Багахангайн залуус  мөрийн хөтөлбөрийн зүйл, заалттай нэг бүрчлэн танилцжээ.  Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх санаачилгыг дэмжиж байгаагаа залуус илэрхийлж байв.




 
                                                                   Монгол Ардын Намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (32)
124.158.67.xxx
Amjilt husie ta jinhen eronhiilogch boloh hun shuu
2021-06-05
66.181.161.xxx
Eronhiiloch Hurelsuhee manaihan 100% demjij baigaa amjilt
2021-06-05
66.181.161.xxx
2021-06-05
66.181.161.xxx
2021-06-05
202.9.46.xxx
АН-ЫН АРДЧИЛАЛ , МАН-ЫН АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ. МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ГЭЖ Л БИЙ. ТИЙМЭЭС АРДЧИЛЛЫГ 1 НАМ ӨМЧИЛДӨГГҮЙ, ХАРИН АРД ИРГЭД ӨӨРСДӨӨ ТҮҮНИЙГ ӨМГӨӨЛЖ, ХАМГААЛДАГ ЖАМТАЙ. АРДЧИЛЛЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА НАМ БОЛ АН БИШ, ХАРИН МАН ЮМ. ИЙМД У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГНӨ.
2021-06-05
202.55.188.xxx
2021-06-05
202.126.89.xxx
Amjilt
2021-06-05
66.181.161.xxx
amjilt hvsie
2021-06-05
66.181.161.xxx
demjij bga amjilt
2021-06-05
66.181.161.xxx
demjij bga amjilt
2021-06-05
66.181.161.xxx
bid baylagiin ezed
2021-06-05
202.126.89.xxx
Amjilt husey????
2021-06-05
66.181.161.xxx
Амжилт 100 хувь дэмжинэ
2021-06-05
66.181.161.xxx
Amjilt
2021-06-05
202.55.188.xxx
Demjij bn amjilt
2021-06-05
66.181.161.xxx
Ajilt
2021-06-05
202.126.90.xxx
2021-06-05
202.126.90.xxx
2021-06-05
202.126.90.xxx
2021-06-05
66.181.161.xxx
2021-06-05
66.181.161.xxx
amjilt
2021-06-05
202.126.89.xxx
amjilt
2021-06-05
66.181.161.xxx
Amjilt
2021-06-05
66.181.161.xxx
Амжилт
2021-06-05
66.181.161.xxx
2021-06-05
66.181.161.xxx
ajilin amjilt helh vgtei hisen ajiltai hvnee demjine amjilt
2021-06-05
66.181.161.xxx
amjilt
2021-06-05
202.72.245.xxx
2021-06-06
202.72.245.xxx
amjilt
2021-06-06
203.91.115.xxx
????☺
2021-06-06
66.181.161.xxx
Амжилт
2021-06-07
66.181.161.xxx
2021-06-07
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.