Мэдээ мэдээлэл
МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. /2021.06.04/ Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, залуусыг дэмжсэн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад шилжих зарчим бүхий “Баялагтаа эзэн Монгол” мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.



Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Өвөрхангай аймаг бол мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал гээд хөгжлийн олон тулгуурт түшиглэн хөгжиж байгаа аймаг юм. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр боловсруулах үйлдвэрүүдийг нэмэгдүүлж, үсрэнгүй хөгжих бүрэн боломжтой.  Айл гэрийн эв нэгдлээс ард түмний эв нэгдэл эхэлнэ. Ерөнхийлөгч бол иргэдийнхээ эв нэгдлийн төлөө ажиллах ёстой. Төрийн тэргүүн УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ бол төрийн тэргүүний үүрэг. ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг зүгт харж, хамтарч ажилласнаар улс хөгжинө.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бүрэн хангахад эрчим хүч, нефть, хүнсний асуудлыг дотоодоосоо бүрэн хангах асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний тулд бүтээн байгуулалтын том төслүүдээ эдийн засагт өгөөжтэй хэлбэрээр хөдөлгөж, эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмнэ. Нефтийн үйлдвэр байгуулж, улс орноо бензин шатахуунаар хангаснаар жилд 5 тэрбум ам.долларын гадагш урсдаг байдлыг зогсооно” гэв.



“Баялагтаа эзэн Монгол” хөтөлбөрт залуучуудын оюуны баялгийг хөгжүүлэх, дэмжих олон чухал заалт тусгасныг Өвөрхангай аймгийн залуус талархан хүлээн авч байна. Мөн өнгөрсөн дөрвөн жилд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа олон чухал шийдвэр гаргасныг тодотгосон юм. 



Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар эзэмшиж байсныг цуцалж, уг ордын тусгай зөвшөөрлийг төрийн  өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Асгатын мөнгөний ордыг хамтарсан нийгэмлэгт ашиглуулж байсныг Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн. 100 жилийн хүсэл мөрөөдөл ажил хэрэг болж, бензин шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэхээр боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 1.5 сая тоннын хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах хоолойн хамт барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Ингэснээр 1.5 сая тонн газрын тос боловсруулан “евро-5” стандартын автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш, шингэрүүлсэн шатдаг хийг дотооддоо үйлдвэрлэдэг болно” гэсэн юм.  

Мөрийн хөтөлбөрт уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ гэж тусгасан. Буянт малын үр шим заалтын хүрээнд уламжлалт нүүдлийн  мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан  загварчлан хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хоршооллын  бодлогыг дэмжих,  “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжих зэрэг заалт тусгасаныг Өвөрхангайчууд дэмжлээ.


 
                                               Монгол Ардын Намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (33)
66.181.161.xxx
2021-06-05
66.181.161.xxx
2021-06-05
66.181.161.xxx
2021-06-05
66.181.161.xxx
амжилт
2021-06-05
66.181.161.xxx
амжилт
2021-06-05
202.126.89.xxx
Амжилт
2021-06-05
150.129.141.xxx
Амжилт
2021-06-05
66.181.161.xxx
2021-06-05
66.181.161.xxx
Амжилт
2021-06-05
202.126.88.xxx
Амжилт хүсье.
2021-06-05
202.55.188.xxx
????????????
2021-06-05
202.9.46.xxx
МАНАЙ АРДЧИЛЛЫН НЭР ЗҮҮГЧИД ЭХ ОРОНДОО ЯМАР ТУС ХҮРГЭСНИЙГ ЭРГЭН САНАЦГААЯ!!!. Ч. САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСАА РИО ТИНТОД ЗАРЖ, ДАМПУУРУУЛЧИХААД АНУ- РУУ ДҮРВЭЖ, ХИЛИЙН ЦААНААС ЭХ ОРНОО МУУЛААД СУУЖ БАЙГААГ БИД МАРТААГҮЙ. ХАРИН ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ДАМПУУРУУЛСАН МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТАЖ, БҮТЭЭН БОСГОСОНЫ АЧААР ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ БАЙНА. ХҮРЭЛСҮХ БА ТҮҮНИЙ ЗАЛГАМЖ ЗГ-Н АЖЛЫН ҮР ШИМИЙГ ХҮРТЭЭГҮЙ 1- Ч ААН, 1-Ч ГЭР БҮЛ, 1- Ч ИРГЭН БАЙХГҮЙ ГЭДЭГТЭЙ ЭРХБИШ САНАЛ НИЙЛЭХ БИЗЭЭ. ХҮРЭЛСҮХИЙН ЭХЛҮҮЛСЭН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ДУУССАН ҮЕД МОНГОЛ УЛС ЭРЧИМТЭЙ ХӨГЖЛИЙН ЗАМД ОРОХ НЬ ТОДОРХОЙ. ТЭГЭХЛЭЭР ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ВЭ? .
2021-06-05
202.55.188.xxx
Amjilt husii.demjij bn
2021-06-05
66.181.161.xxx
Амжилт хүсье
2021-06-05
122.201.22.xxx
Дэмжиж байна амжилт
2021-06-05
202.9.41.xxx
Amargui berh tsag ue tohioldoj bgaa hedii ch uls ornii maani hogjil devshild amin chuhal ach holbogdoltoi olon jil yrigdsan tomoohon buteen baiguulaltiin ajluud tasraltgui hiigdsen tsaashdaa dahiad urgeljluulen hiigeerei
2021-06-05
66.181.161.xxx
Дэмжиж бна амжилт
2021-06-05
66.181.161.xxx
Дэмжиж байна. Эхлүүлсэн ажлуудаа дуусгаж цар тахал дуусах үед улс орон маань илүү их хөгжилрүү тэмүүлж зорилготой ажлын байртай иргэдээр дүүрэн байгаасай.
2021-06-06
64.119.22.xxx
Хийсэн юмтай хүн өшөө илүүг ч хийнэ гэж бодож байгаа эхлүүлсэн ажилаа дуусгаад энэ эх ороноо хөгжүүлэх хүн шүү Амжилт хүсье дэмжиж байна ????????????????????????
2021-06-06
202.126.88.xxx
Amjilt hvsey.
2021-06-06
66.181.161.xxx
Амжилт
2021-06-06
66.181.161.xxx
Amjilt
2021-06-06
202.126.89.xxx
Amjilt husey
2021-06-06
202.126.89.xxx
amjilt
2021-06-06
66.181.161.xxx
Монголчууд дэмжиж байна аа✅ Амжилт хүсье
2021-06-06
66.181.161.xxx
Дэмжиж байна
2021-06-06
66.181.161.xxx
Дэмжиж байгаа шүү
2021-06-06
66.181.161.xxx
demjij bn
2021-06-07
66.181.161.xxx
demjij bnaa mongol ulsdaa ixiig xiij bvteegeerei
2021-06-07
66.181.161.xxx
#bidemjine
2021-06-07
202.55.188.xxx
Bi demjij bna songoltoo hiinee
2021-06-07
66.181.161.xxx
Хийсэн бүтээсэн зүйлтэй тийм болохоор дэмжинэ.
2021-06-07
202.9.46.xxx
Д.ЭНХБАТ, Ц. ЭЛБЭГДОРЖ, С.ЭРДЭНЭ НАР МУСК “МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНОНЫ ЭСМЭЙЛ ТАЙЖИЙН ӨНӨӨ ЦАГИЙН ХУВИРСАН ДҮРҮҮД ШИГ ХАРАГДААД БАЙХ ЮМ !!!...ҮЗЭГЧИД ЭСМЭЙЛИЙГ ЯАЖ ХҮЛЭЭН АВДАГ БИЛЭЭ ...
2021-06-07
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.