Мэдээ мэдээлэл
БАГА ХУРЛЫН XI ХУРАЛДААНААР НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨ ӨРГӨТГӨЖ, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛОВ


МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаан 2 өдөр цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын, даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэн ерөөж, МАН-ын тамгыг гардуулав.






МАН-ын шинэ  даргаар сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, өмнөх үе үеийн намын дарга нартаа болон намын хамт олон, ялалтын буухиаг үргэлжлүүлэн авч ирсэн МАН-ын дарга асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, талархал илэрхийлсэн. Тэрбээр МАН эрх баригч намын хувьд  хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ээ өсгөх, экспортыг дэмжсэн, эдийн засгаа тэлсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн намын шинэчлэлийг гүнзгийрүүлж, илүү бодлогын, ил тод, олон нийтийн оролцоог хангасан цахим нам болох бодлого хэрэгжүүлэхээ ч илэрхийлсэн юм.



МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр  “МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг  сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас,  төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн. МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг  дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан.  Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо. Үргэлжлүүлэн тэрбээр ардчилсан парламентын засаглалтай улс гэдэг  улс төрийн  намуудын итгэл даах чадвар дээр  тогтсон байх шаардлагатай байдаг. Улс төрийн намууд нь өөрөө хөгжиж  төлөвшиж, институцээ илүү бэхжүүлсний үндсэн дээр улс төрийн намд итгэх  иргэдийн итгэл улам бэхэждэг.  Тэр хэрээр ардчиллын  дархлаа илүү тогтдог гэж үздэг.  Тийм ч учраас  улс төрийн намын шинэчлэл юу юунаас илүү чухал. Тэр дундаа үе солигдох процесс илүү чухал. МАН сүүлийн  хоёр парламентын сонгуульд дараалан 62, 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ амжилтаа бататгаж, энэ амжилтынхаа хүрээнд буюу эрх барьж байгаа хугацаандаа үе шилжих процессыг амжилттайгаар хийж байгаагаараа илүү онцлогтой.  МАН-ын өмнөө тавьсан зорилгын нэг нь ард иргэдийнхээ улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн нам дахь дутагдлыг арилгах, шинэ үеийг гаргаж ирэх нь  бидний туйлын зорилго юм.  Энэ ч үүднээс Бага хурлын гишүүдийн  100 хувийн саналаар 1980 онд төрсөн, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг МАН-ын даргаар сонгосон  нь цаашдаа улс төрийн намын шинэчлэл, ёс зүй, хариуцлага өдөр түвшинд яваасай гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэлээ.  МАН-ын ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнтэй байх  болно хэмээн  МАН үзэж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгосон билээ.

Бага хурлын ээлжит XI хуралдааны хоёр дахь өдөр /2021.06.26/ Бага хурлын орон гарсан гишүүд болон Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа. Мөн МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогдов. 


Бага хурлын XI хуралдааныг хааж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр намынхаа эв нэгдлийг хангаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийхээ илэрхийлсэн юм.


 
Сэтгэгдэл (15)
202.21.109.xxx
2021-06-26
66.181.161.xxx
2021-06-26
202.70.41.xxx
2021-06-26
202.55.188.xxx
Энхбаатар бол найс сонголт байлаа. Чулуунзагд ай бас зөв үү гэж
2021-06-26
66.181.161.xxx
Болж байна.мАН д маш их итгэл өглөө шүү.Эв найртай цэгц шудрага ажиллаарай.Гишүүд болон хүмүүстэй ойр ажиллах.СОРГОГ мэдрэмжтэй ажиллаарай.Амжилт хүсэе.
2021-06-26
150.129.143.xxx
Нямаагийн Энхбаатар маш зөв. Илүү ч дээшээ явах залуу. Дэмжиж байна.
2021-06-27
202.9.46.xxx
2021-06-27
192.82.87.xxx
Zub bn
2021-06-27
192.82.87.xxx
Guiee.neeree Sarangerel ymar haishaa um be.
2021-06-27
202.126.88.xxx
2021-06-27
202.126.88.xxx
энэ гатан ээж одоо болимоор юм Майхан болвсролтой хүмүүс зөндөө бий
2021-06-28
202.21.107.xxx
Энхбаатар бол маш зөв сонголт.Энэ орон нутгийн намын хороодоо бодлого барьж намын үнэт зүйлээ эрхэмлэж ажиллах үүрэг чиглэл өгмөөр байна.Зүтгэсэн нь дэвшиж ажилладаг болмоор байна.Шахааны хүмүүсээ больцгоо
2021-06-29
66.181.161.xxx
Дэмжиж байна.
2021-06-29
202.126.89.xxx
2021-06-30
202.9.40.xxx
Энхбаатар бол Хүрэлсүхийн гарын хүн. Чадвараараа биш, татаасаар яваа залуу. Мэдлэг, чадварын хувьд сайн биш ээ.
2021-08-22
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.