Мэдээ мэдээлэл
МАН-ЫН ТӨЛӨӨЛӨЛ БНТУ-ЫН ЭЛЧИН САЙД ЗАФЕР АТЕШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзлаа.





Уулзалтын үеэр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан БНТУ-ын эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын урилгаар МАН-ын төлөөлөл 2018 онд БНТУ-д албан айлчлал хийж байсан бөгөөд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож байсан талаар дурдав. Элчин сайд Зафер Атештай дээрх болон бусад салбарын хүрээндэх хамтын ажиллагааг эрчимжүүлж, ажил хэрэг болгох талаар хэлэлцлээ.
БНТУ бол Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд бүхий л салбарт хамтран ажиллах, аливаа асуудалд туслахад бэлэн байгааг Элчин сайд Зафер Атеш цохон тэмдэглэв.






МАН-ын зүгээс БНТУ-ын эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын төлөөлөгчдийг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан боломжтой цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг Элчин сайдаар дамжуулан хүргүүллээ.




 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.