Мэдээ мэдээлэл
Н.Булгантамир | МИНИЙ НЭГ ӨДӨР
eNAM аппликейшн-ы "Миний нэг өдөр" ярилцлагад Монгол Ардын Намын дэргэдэх НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Н.Булгантамирыг онцоллоо.



1. Та ажлын нэг өдрөө хэрхэн эхлүүлдэг вэ?
Юуны өмнө энэхүү нийтлэлийг унших эрхэм хүндэт уншигчид, үе тэнгийн нөхдөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн болгонд амьдралын өвөрмөц хэв маяг, тогтсон дадал зуршил байдаг байх гэж би хувьдаа боддог. Тийм ч болохоор өөртөө тохирсон амьдралын хэв маягийг бүрдүүлж бий болгосоор л явна. Одоохондоо сурах зүйл ихтэй, хийх зүйл олон болохоор миний ажлын болон амралтын өдрүүд тийм ч их ялгаатай биш л дээ. Бүх өдрүүдэд яг л нэг цагтаа босож тухайн өдрөө хийнэ гэж төлөвлөсөн зүйлээ хийж гүйцэтгэж, амжуулахыг хичээдэг.
 
 

2.Та юунаас урам зориг авдаг вэ? 
Их олон зүйлээс урам зориг авч, өөрийгөө сэдэлжүүлэхийг хичээдэг. Ер нь би их шартай, чадахгүй мэдэхгүй зүйлсээ аль болох чадах гэж, болгох гэж зүтгэдэг. Тэгээд үнэхээр хэцүү байвал ганцаараа өрөөндөө ороод уйлчихдаг төрлийн хүн. Гэхдээ миний хамгийн их урам зориг авч, хичээх ёстой, сайн байх хэрэгтэйг сануулдаг хүмүүс бол ээж аав минь юм даа. Оюутны байрнаас эхэлж, одоогийн амьдралаа бүтээсэн тэр хүмүүсээр л  би амьдралыг төсөөлж, таньж мэдэж, тэднээр л бахархаж өссөн. Ер нь ээж аав хоёрынхоо үг үйлдлээс их зүйл сурч, урам зориг авдаг. Хамгийн анх сургуулийнхаа шилдэгийн шилдэг оюутан болоод аавдаа “БАЯРЛАЛАА” гэж хэлэх төр мөчид  асгартлаа уйлж билээ. 



3. Таны ментор хэн бэ? 
Ментор гэхээсээ илүү эргэн тойронд маань амжилттай ажиллаж байгаа, мундаг залуучууд, ах эгч нар их байдаг болохоор тэр бүх хүмүүсээс суралцаж, үлгэр дуурайлал авахыг хичээдэг. Хүн бүр өөрийн гэсэн ажиллах арга барил, ур чадвар, сайн талуудтай байдаг учраас тэр бүгдийг өөртөө тусгахыг хүсдэг.

 
  
4. Хэрвээ та ментор бол суралцагчид тань таниас ямар чадварыг сайн суралцах вэ?
Их сургуулийн 1-р курсийн оюутан байхдаа “Хувь хүний хөгжлийн Франклин клуб”-ийг байгуулж багшаар нь ажиллаж байсан. Өөрөө дөнгөж оюутан байж ахлах ангийн сурагчдад илтгэх ур чадвар, мэтгэлцээний хичээл зааж байлаа. Манай клуб хоёр ч жил дараалан сурагчдын мэтгэлцээний улсын аварга авч байсан. Харин одоо “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооныхоо оюутнуудад хамгийн сайн багш, найз байхыг хичээдэг. Би оюутан байхдаа ч тэр одоо ч тэр сурагч, оюутнуудад өөрийн үйлдлээрээ сайн сайхан, зөв зүйлсийг үлгэрлэж, манлайлахыг илүүд үздэг. 
Би тэдэнд сурахын чухлыг, хэзээ ч бууж өгөхгүй байх зан чанарыг, боломжгүй гэж хүмүүс хэлсэн ч өөртөө итгэж эцсийг хүртэл хийж үзэх гэсэн хүсэл тэмүүллийг бий болгох тал дээр маш их анхаарч, хичээдэг. Ер нь миний бодлоор ментор гэх хүн юуг, яаж хийхийг нэг бүрчлэн заах биш  харин хүнд зөв зүйлийг хийх хүсэл тэмүүллийг өдөөж, чиглүүлж өгөх ёстой байх. Тиймээс би оюутан сурагчдад дандаа “Хийх хүн арга олдог, хийхгүй хүн шалтаг олдог” гэх үгийг сануулдаг. Хүн өөрөө хичээж зүтгэж байгаа цагт үр дүн нь хэзээ ч хүнийг гонсойлгохгүй гэдэгт итгэдэг дээ.


 
5. Та биедээ байнга авч явдаг юм уу ажлын өрөөнд тань байнга байдаг зүйл юу вэ?
Надад өөрөөсөө илүү хайрлаж, өрөөлөөс харамлан эрхэмлэдэг нэг хүн бий. Түүнтэй хамт World Universities Debate Championship буюу Их сургуулиудын дэлхийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад надад нэг жижигхэн зураг өгсөн. Тэр зураг ажлын ширээн дээр байнга байна. Компьютероосоо өндийх завгүй сууж байгаад нэг завсар аваад тэр зургийг харахаар өөрийн эрхгүй инээмсэглэдэг, их хөөрхөн зураг.



6.Өдөрт заавал цаг гаргадаг зүйл чинь юу вэ? 
Унших.Өдөрт заавал ном уншихыг хичээдэг. Нэг хуудас ч байсан хамаагүй. Гадаад, монгол ч хамаагүй. Жоохон ядрах үедээ, сэтгэлээр унасан үедээ зүгээр л эхлүүлсэн номоо гуравхан хуудас ч болов уншчихдаг. Ер нь өдөр бүр тийм их биш ч тодорхой хэмжээнд унших дуртай. 

        

7. Энэ ажлыг хийгээгүй байсан бол одоо юу хийх вэ?
Их сонирхолтой асуулт байна аа. Магадгүй энэ ажлаа хийгээгүй байсан бол би багшлах ажилдаа илүү их цаг хугацааг зарцуулах байсан. Миний мэддэг зүйлийг бусад маань ч гэсэн мэдээсэй гэж боддог. Зааж зөвлөж буй сурагч, оюутнууд нүдэн дээр сайжрах, өсөн дэвжиж байгааг харах мэдрэмж бол миний амьдралын хамгийн том цалин гэж боддог. 



8. Хамгийн анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?
Оюутан байхаасаа лекц уншаад л, сурагчдад хичээл заадаг байсан. Хамгийн анхны цалингаа 1-р курст байхдаа 85 мянган төгрөг авч байсан шиг санагдаж байна. Гэхдээ цаллин гэдэг бол ер нь хийсэн ажлын үр дүн, сэтгэл ханамж, миний хөдөлмөрлөсөн гэдгийн баталгаа шүү дээ. Яг тэр утгаараа бол тэр мөнгө биш, харин миний бэлдсэн сурагчид орсон тэмцээндээ түрүүлээд багшаа баярлалаа гэж хэлсэн тэр үг, тэр талархал л хамгийн үнэтэй, хамгийн анхны  цалин минь байсан  даа гэж  боддог. 


 
9. Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна. 
“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооны хувьд бол “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах ажил дээр хамгийн их төвлөрч ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь 9-н салбарын Монгол улсын шилдэг 9-н оюутныг шалгаруулдаг маш чухал, хариуцлагатай түүнийхээ хажуугаар их гэгээлэг, сайхан ажил.
Жишээ нь сүүлийн үед реппер цагдаа хэмээн олонд танигдаад байгаа залуу, 3х3 тамирчин Ган-Эрдэнэ нар бол 2020 оны Эрдмийн хонх шагналын эзэд. Салбар бүрийн манлайлагч, ур чадвартай, идэвхи зүтгэлтэй оюутнуудыг урамшуулж дэмждэг энэхүү арга хэмжээ оюутан залуусын дунд хүлээлт үүсгэсэн  арга хэмжээ болж чадсан. 


 
10. Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе. Хэлэхийг хүссэн зүйл байна уу?
“Сурсан бүхэн төмөр дээр сийлсэн мэт
Сураагүй бүхэн элсэн дээр сийлсэн мэт” гэх үгийг үргэлж санаж, цаг ямагт суралцаж, хүсэж мөрөөдөж байгаа тэр ирээдүй, тэр зорилгодоо хичээнгүйлэн хүрээрэй гэж залуучууддаа захья.



 

 
 
Сэтгэгдэл (14)
202.126.88.xxx
Амжилт хүсье????????
2021-10-18
103.26.193.xxx
❤️
2021-10-18
64.119.21.xxx
????????????
2021-10-18
202.21.109.xxx
Ажлын амжилт хүсье
2021-10-18
192.82.74.xxx
Мундаг байна шүү
2021-10-18
122.201.31.xxx
Amjilt hvsey ????????????????????????
2021-10-18
192.82.71.xxx
Амжилт хүськ мундаг шүү????
2021-10-18
192.82.71.xxx
Амжилт хүсье мундаг шүү
2021-10-18
202.55.188.xxx
Good boy
2021-10-18
202.9.41.xxx
????
2021-10-18
66.181.161.xxx
Олон зүйл бий. Гэхдээ бидэнд одоохондоо хамгийн үнэтэй залуу нас
2021-10-18
202.9.46.xxx
Амжилт
2021-10-19
103.26.193.xxx
2021-11-01
103.26.193.xxx
2021-11-01
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.