Мэдээ мэдээлэл
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ЭРХ БАРИГЧ НАМУУДЫН ХООРОНД ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Ардын Нам болон Солонгосын Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр цахим уулзалт хийлээ. Энэхүү уулзалт нь 2021 оны 9 сард болсон Монгол – Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний цахим уулзалтын дараа хийж байгаа эрх баригч улс төрийн намуудын хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож буй явдал юм.

Уулзалтанд Солонгосын Ардчилсан Нам талаас ЕНБД бөгөөд Үндэсний Ассамблейн гишүүн Юүн Гуан Сог, Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү нар оролцсон бол Монгол Ардын Нам талаас МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, МАН-ын НБД бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар оролцов.




Хоёр улсын харилцаа Стратегийн түвшинд хүрснийг тохиолдуулан цар тахлын нөхцөл байдлын үеэр ч хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой гэдгийг талууд онцолж, МАН-ын санаачилж буй хүний эрхийн хууль эрх зүйн шинэчлэл болон намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудын харилцааны талаар хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Солонгосын Ардчилсан Намын ЕНБД Юүн Гуан Сог-ийг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа Монгол Улсад айлчлахаар урив.

 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.