Мэдээ мэдээлэл
Э.Золбаяр | МИНИЙ НЭГ ӨДӨР
eNAM аппликейшн-ы "Миний нэг өдөр" ярилцлагад Монгол Ардын Намын Контент үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Э.Золбаярыг онцоллоо.


1. Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?
Өглөө 06.00 цагт босоод цай ундаа уучхаад, хүүхдээ сургуульд нь хүргээд ажилдаа ирдэг.
 

 
2. Та юунаас урам зориг авдаг вэ?
Хийж бүтээсэн ажлын сайн үр дүн, гэр бүл, хамт олноосоо эрч хүч, урам зориг авдаг.
 

3.Таны ментор хэн бэ?
Түүхэн хүмүүсээс гэвэл Ю.Цэдэнбал гуайг хүндэлж явдаг. Зүй нь, тэр хүний туулж өнгөрүүлсэн амьдрал, бүтээж босгосон бүхэн нь Монгол Улсыг соёлжуулсан, эрүүлжүүлсэн, боловсролтой болгосон байдаг. Одоо үед гэвэл энэ хүн тэр хүн гэхээс илүүтэй үйл хэрэгтээ тууштай, үзэл бодолдоо үнэнч тийм хүнийг л хэлнэ дээ.
 
4. Хэрэв Та ментор бол суралцагч тань танаас ямар чадварыг сайн суралцах бол?
Аливаад тууштай, эхлүүлснээ дуусгадаг, үнэнч зан чанар, хариуцлагатай байдлыг суралцах байх даа. Учир нь эдгээр нь миний амьдралдаа баримталдаг зарчмууд.


 
5. Та биедээ авч явдаг юм уу, ажлын өрөөнд тань байнга байдаг зүйл юу вэ?
Биедээ гар утас, түрийвч, үзэг, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт зүйлүүд мөн охины минь үсэг сураад зурж бэлэглэсэн зураг байдаг эдгээрийг байнга авч явдаг.


 
6. Өдөрт заавал цаг гаргаж хийдэг зүйл чинь юу? (Ажлаас бусад)
Би холбоо мэдээлэл, технологийн сургууль төгссөн медиа инженер мэргэжилтэй хүн. Өнөөдөр энэ салбар дэлхийг хавтгай болгож, маш хурдацтай хөгжиж байна. Тийм ч учраас залуу хүний хувьд, мэргэжлийнхээ чиглэлийн дагуу өдөрт заавал зав гаргаж технологийн, инновацийн шинэ мэдээ мэдээлэл олж авахыг хичээдэг.


 
7. Одоо эрхэлж байгаа ажлаа хийгээгүй бол ямар хийж байх байсан бол?
Сургуульд байхдаа нийгмийн хичээлд дур сонирхолтой хүүхэд байлаа. Тийм болохоор эрх зүйч, хуульч болох байсан болов уу. Эсвэл аливаа учрын зангилааг тайлж, юм олохдоо давгүй сайн болохоор мөрдөгч болох байсан байх /инээв/.


 
8. Хамгийн анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ?
Дөрөвдүгээр ангидаа зуныхаа амралтаар хөдөө очиж амраад, айлын ногооны талбайд хоёр өдөр зэрлэг зулгаагаад 5 мянган төгрөгөөр шагнуулж байлаа. Энэ бол миний амьдралдаа авсан анхны цалин гэж боддог. Сүүлд их сургуулиа төгсөөд ажилд ороод 200 мянган төгрөгийн цалин авч байсан.
 

9. Ажилдаа таны хариуцдаг чиг үүрэг юу вэ?
МАН-ын бодлого, үйл ажиллагааг сурталчилан ухуулах контентийг хариуцаж ажиллаж байна.
 
10. Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
МАН-ын 100 жилийн түүхэн үйл явдлаар бүтээгдсэн 100 картыг цуврал видео контент болгож байна. 1921 оноос 2021 оны хоорондох 100 жилийн түүхийн онцлох 100 үйл явдлаар контент бүтээж байна гэсэн үг. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэхээр номын дуу сонсож байна.


 
Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе. Хэлэхийг хүссэн зүйл байна уу?
“Залуу хүн завтай байвал гутамшиг” гэж хүмүүс ярьдаг. Хүн өөрөө хөдөлмөрлөхгүй, хичээхгүй бол юунд ч хүрэхгүй. Залуучууддаа хандаж хэлэхэд, хөдөлмөрлө, хичээ, зүтгэ. Тэр чинь Таны улс эх орондоо, өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Нэмээд хэлэхэд хүн бүр нэгнийхээ үзэл бодол, итгэл үнэмшил, сонголтод хүндэтгэлтэй хандаж, биенээ хүндэлдэг, ёс зүйтэй байгаасай.

Сэтгэгдэл (20)
122.201.21.xxx
ьааь
2021-11-01
122.201.21.xxx
Ваав
2021-11-01
64.119.18.xxx
Мундаг найздаа амжилт хүсье
2021-11-01
64.119.18.xxx
Гүүд
2021-11-01
122.37.124.xxx
mundag ah mini shuu
2021-11-01
66.181.161.xxx
Ажлын амжилт
2021-11-01
103.26.193.xxx
Мундаг шүү. Дүүдээ амжилт хүсье.
2021-11-01
192.82.84.xxx
Uls ornii iteedvin hugjil,zamnal ,zaluusiin vlger duurailal,tvvchee bolson dvvdee amjilt hvsye.
2021-11-01
192.82.76.xxx
Тлллл
2021-11-01
122.201.21.xxx
amjilt
2021-11-01
192.82.68.xxx
Ajliin undur amjiltiig husye.
2021-11-02
202.9.46.xxx
mundag shuu ajliin amjilt husie
2021-11-02
203.91.115.xxx
amjilt naiz
2021-11-02
202.126.88.xxx
Хүндэлж явдаг шүү
2021-11-02
122.201.22.xxx
2021-11-02
122.201.22.xxx
2021-11-02
203.91.115.xxx
Amjilt
2021-11-02
59.153.113.xxx
Амжилт хүсье!
2021-11-02
192.82.87.xxx
Amjilt
2021-11-19
66.181.176.xxx
Namchin gher ymar bdg vee
2021-11-27
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.