Мэдээ мэдээлэл
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ ИЛЕЙН КОНКИЕВИЧТЭЙ УУЛЗАВ

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2021.11.18/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич болон төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.


 
Уулзалтын эхэнд БНСУ-ын КОЙКА байгууллагын хамтаар хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жэндэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн талаар ярилцаж, санал солилцов. Уг төсөл нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрийн карьер сонгоход эмэгтэйчүүдэд тулгардаг бүтцийн болоод бусад сорилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаар сонгогчид, хэвлэл мэдээлэл, улс төрийн намуудын ойлголтыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа.





 
Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс КОЙКА-тай хамтран шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.


 
Манай улсын эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсрол, ур чадвар өсөн нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо хангалтгүй. Гэсэн ч  УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд  нийгмийн өмнө тулгамдсан гол асуудлыг шийдэхийн төлөө нам харгалзахгүй хамтран ажиллаж чаддаг.



 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.