Мэдээ мэдээлэл
Д.АМАРБАЯСГАЛАНГ МАН-ЫН ЕНБД-ААР ДӨРӨВ ДЭХ УДААГАА СОНГОЛОО
МАН-ын  30 дахь Их хурлын  Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Анхдугаар Бага хуралдааныг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даргалж байгаа бөгөөд хуралдаанаар намын удирдлагын бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм.


 
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэх саналыг Бага хуралд гаргалаа. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “МАН-ын шинэчлэлийн олон суурь зорилтыг 2008 оноос эхлүүлсэн.Тухайлбал, нийгмийн ардчиллын аянаас эхлээд  намын нэрээ тодотгох, намыг цахимжуулах, шинэчлэх томоохон ажлыг эхлүүлж байлаа. Д.Амарбаясгалан  намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байх үеэс дижитал шинэчлэл, намын гишүүдийн эргэх холбоотой,  судалгааны томоохон институциудэд тулгуурлаж, сонгуулийг онолын түвшинд, шинжлэх ухаанд суурилсан байдлаар явуулах зэрэг олон ажлыг удирдан зохион  байгуулсан. Үүний нэг илрэл нь өчигдрийн Их хурлын зохион байгуулалтын ажил байлаа. Мөн намаас сонгогчдын дунд  явуулсан датаг вакцинжуулалтын ажилд хүртэл ашиглах хэмжээний  big data үүсгэж, хиймэл  оюун ухаанаар  хооронд нь нэгтгэн гаргаж, анализ хийж чадсан. Энэ бол  манай нам бусад улс төрийн хүчнээс түрүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах том шинэчлэлийн суурийг тавьж чадсан гэж миний хувьд үнэлдэг.Цаашид  энэ  шинэчлэл үргэлжлэх ёстой. Д.Амарбаясгалан нөхдөө үргэлж дэмжиж, өөрөө ялалтын гол цөм болж, намын аппарат, удирдах зөвлөлийг удирдаж, эхлүүлсэн ажлаа дуусгах тухайд итгэл үнэмшилтэй ажиллаж чаддаг. Д.Амарбаясгалан дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, дараалсан хоёр сонгуулийг амжилттай удирдаж, УИХ-д манай нам 60-аас дээш суудал авах боломжийг бүрдүүлсэн. Мөн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, МАН бүх түвшинд засаглах боломжийг бүрдүүлэн, ялалтын манлайлагч болсон. Цаашид  МАН хөгжлийн институцийн хувьд  илүү судалгаатай хандах, шинжлэх ухаанч нам болох, хатуу шүүмжлэлд тулгуурласан бодлогын шинэчлэл хийх, хүний эрхийн чиглэлд дэвшүүлсэн томоохон бодлого, зорилтоо хэрэгжүүлэх. Авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх тогтолцоог бүрдүүлэх, Их хурлаас дэвшүүлсэн “Зууныг эхлүүлэх зургаан том шинэчлэл”, намын дэвшилтэт шинэчлэлтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд Д.Амарбаясгалантай гар нийлж ажиллах болно” хэмээн тодотголоо.  Ингэснээр Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн  даргаар  дөрөв дэх удаагаа сонголоо.  





 
 




 
Сэтгэгдэл (7)
192.82.90.xxx
Амжилт хүсье
2021-12-08
66.181.161.xxx
2021-12-08
66.181.161.xxx
2021-12-08
202.55.188.xxx
БАЯР ХҮРГЭЖ АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.????????????
2021-12-10
116.204.211.xxx
1
2022-01-09
116.204.211.xxx
1
2022-01-09
116.204.211.xxx
CCrraawwlleergrogo
2022-01-09
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.