Мэдээ мэдээлэл
“ХҮНИЙ ЭРХИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО


 
2021 оны 12-р сард Монгол Ардын Нам, судлаачид хамтран хууль тогтоомжийн хүрээнд хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаа хийж танилцуулсан. Энэ хүрээндээ Монгол Улсын хууль тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчилтэй 800 заалтыг шинэчилж, хүний эрхийн хамгаалалыг дээшлүүлэх зорилготой ажиллаж байна.


 
Тэгвэл өнөөдөр “Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн”-гээс их, дээд сургуулиудтай хамтран хүний эрхийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Монгол Улс дэлхийн эрх чөлөөний индексээр эрх чөлөөтэй гэдэг ангилалд байна. Гэвч 2021 оны хүний эрхийн төлөв байдлын индексээр 139 орноос 61-р байр, Үндсэн эрхийг хангах гэсэн шалгуураар 63-р байранд эрэмбэлэгджээ. 



Хүний эрхийн асуудлыг тусдаа ойлголт гэж үзэж болохгүй. Бүх салбарт гарч байгаа шийдвэр, хууль тогтоомж эцэстээ хүний эрхийг хамгаалсан байх ёстой. Ингэж чадвал Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал дээшлэх бүрэн боломжтой.



Боловсрол, эрүүл мэндийн салбарын чанарын асуудал нь нийгмийн тэгш бус байдалд шууд нөлөөлж байна. Судлаачдын үзэж байгаагаар дээд боловсролын системд л гэхэд хичээлд ашиглагдах нөүтбүүк, ухаалаг утас, интернэт гээд хөгжлөө дагасан техник, технологиуд шаардлагатай болж байгаа нь орлогын түвшнөөс шалтгаалсан хуваагдлыг үүсгэж эхэлсэн. Гэр бүлийн орлогоос хамаарч тэдгээр эд зүйлсээр дутагдах нь тухайн оюутны сурлагын амжилтад нөлөөлж эхэлж байгааг ч тодотгох хэрэгтэй.

Тэгвэл бизнесийн салбар. Уул уурхайн компани гэхэд л дан ганц байгаль орчин, усны асуудалд анхаарлаа хандуулахаас илүү хүний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ судлах нь чухал болжээ. Нэг үгээр хэлбэл тухайн газар нутагт амьдарч байгаа иргэд, малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, цаашлаад хувь хүн, өрхийн орлогод нь эерэг болон сөрөг үр дагавар үүсгэх үү, үгүй юу гэх мэт олон нөлөөллийг тодорхой судладаг байх ёстой болж байна.

Хүнээ нэгдүгээрт тавьдаг нийгмийг хүний эрх хангасан гэж хэлж болно. Хүний эрх бүрэн хангагдсанаар нийгмийн тэгш бус байдал өөрөө арилах учиртай. Төрийн хүн төвтэй бодлого шийдвэр бүр хүний эрхийг хамгаалсан, хүнээ тэргүүнд тавьсан байх ёстойг ч судлаачид сануулж байна.












 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.