Мэдээ мэдээлэл
“СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ОЮУТНУУД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


 
“Социал демократ” Монголын оюутны холбооноос оюутан залууст зориулан “Социал демократ үзэл баримтлал ба Оюутнууд” хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү,  Улс төр судлаач, доктор Ц.Бумдарь, “Социал демократ” монголын оюутны холбооны Ерөнхийлөгч М.Ганхүлэг нар оролцлоо.






Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Социал демократ” үзэл баримтлалтай нам гэдгээ тунхагласан. Хүн төвтэй хөгжлийн бодлогыг социал демократ үзэл баримтлал гэнэ. Хүн хорвоод мэндлэхдээ олон эрх, үүрэг, дагасан хариуцлагатай ирдэг. Энэ бүхнийг өргөн хүрээгээр нь агуулж, тэр хэрээр хамгаалах шаардлагыг бий болгодог үзэл санаа социал демократ үзэл баримтлалд илүү тод тусгагддаг. Тиймээс энэхүү үзэл баримтлалыг өнөө цагийн оюутан залууст сурталчилан таниулах нь чухал. 



Тус хэлэлцүүлэгт оролцсон оюутан залуусын хувьд Социал демократ үзэл баримтлалын талаар өөрийн мэдэхийг хүссэн асуултаа асууж, чөлөөтэй хэлэлцлээ.







Оюутан залуусын хувьд нийгмийн эрх тэгш байдал баян ядуугын ялгааг арилгах гээд Социал демократ үзэл баримтлалд тусгагдсан үнэт зүйлсүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Тодруулбал нийгэмд баян хоосны ялгаа гүнзгийрч, тэгш бус байдал газар авч байна. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас үүссэн тэгш бус байдлыг арилгахын тулд дундаж давхрагыг дэмжиж, орлогын ялгааг багасгах зорилттой зүүн төвийн социал демократ бодлого явуулах бодит шаардлага Монголын нийгэмд үүссэн гэж тодотгож байлаа.



Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс нь хүний нийгмийн хамгийн үнэт зүйл. Хүн эхээс мэндэлсэн цагаасаа эхлэн хүний эрхийн асуудал нээгддэг бөгөөд хүний эрх бүрэн хангагдаж, хамгаалагдсан тийм л орчин өнөөдөр хүн төрөлхтөний туйлын хүсэл, зорилго болоод байгаа. Харин эрх чөлөө гэдэг нь алдаатай бүхний өмнө үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эхэлнэ. Шударга ёс бүрэн тогтсон нийгэм эрүүл, аюулгүй байж чадна. Хамгийн гол нь энэ бүхний төв цэг нь хүн байх учиртай. Мөн иргэн төвтэй байж тэдний санал, байр суурь, эрх ашигт нийцсэн улс төрийн бодлого хэрэгжүүлэх нь Монгол Ардын Намын эрхэм зорилго.
















 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.