Эхлэл
МАН
Намын тухай
Үзэл баримтлал
Бэлгэдэл
Намын дүрэм
Гишүүд
Мэдээ, мэдээлэл
Онцлох үйл явдал
Цаг үе
Ярилцлага
Сонгууль 2021
Салбар байгууллага
Нийслэл
Орон нутаг
Дэргэдэх байгууллага
Гишүүнчлэл
100 жил
Холбоо барих
Бүртгүүлэх
Нэвтрэх
Previous
Next
Мэдээ мэдээлэл
Бүгд
Онцлох үйл явдал
Цаг үе
Ярилцлага
Сонгууль 2021
ХҮНИЙ ЭРХИЙН 29 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ
Share
Монгол Ардын Намын 30 дугаар их хурлаар “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд 5 томоохон ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Нийгмийн бүхий л салбарт хүний эрхийн асуудал хөндөгддөг. Өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг хөндөгдөөд өнгөрөх бус харин ажил хэрэг, бодит биелэл болгох нь юу юунаас чухал. Ингэхийн тулд бүх салбарын төлөөлөл, бүлэгт хүний эрхийн талаарх хууль тогтоомж, эрх зүйн мэдээлэл, мэдлэг өгөх ёстой. Энэ ч утгаар хамгийн түрүүнд хүний эрхийн чиглэлийн сургагч багшийг бэлтгэх ажил эхэллээ.
Үүний нэг нь намын нийт гишүүнийхээ 10 хувийг буюу 30,000 гишүүнээ хүний эрхийн манлайлагчаар бэлдэх ажил юм. Ингэхдээ эхний ээлжид хүний эрхийн 1,500 сургагч багшийг бэлдэх бөгөөд сургагч багш нь хүний эрхийн манлайлагчийн сургалтыг зохион байгуулна.
Энэхүү зорилгын хүрээнд 2022 оны 4 сарын 22-24-ний өдрүүдэд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн, Стратеги академи хамтран зохион байгууллаа. Энэхүү 3 хоногийн 24 цагийн багц сургалтад Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 29 гишүүн амжилттай суралцаж төгслөө.
Сэтгэгдэл (0)
Илгээх
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.