Эхлэл
МАН
Намын тухай
Үзэл баримтлал
Бэлгэдэл
Намын дүрэм
Гишүүд
Мэдээ, мэдээлэл
Онцлох үйл явдал
Цаг үе
Ярилцлага
Сонгууль 2021
Салбар байгууллага
Нийслэл
Орон нутаг
Дэргэдэх байгууллага
Гишүүнчлэл
100 жил
Холбоо барих
Бүртгүүлэх
Нэвтрэх
Previous
Next
Мэдээ мэдээлэл
Бүгд
Онцлох үйл явдал
Цаг үе
Ярилцлага
Сонгууль 2021
М.ГАНХҮЛЭГ: ХҮН ТӨВТЭЙ НИЙГМИЙН ТӨВ ЦЭГ НЬ ЗАЛУУЧУУД БАЙДАГ
Share
Чингэлтэй дүүрэг болон Социал демократ Монголын Оюутны холбоо хамтран Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 1200 гаруй сурагчтай уулзлаа. Тус уулзалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Социал демократ Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэг нар оролцлоо.
Чингэлтэй дүүргийн хувьд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн төсгөх ангийн 1200 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдана. Тиймээс төгсөгчдөд их, дээд сургуульд элсэн суралцахад нь дэм болох мэдээ мэдээлэл багтсан "Шинэ алхам" 2022 номыг бэлэг болгон өглөө. 2014 онд хэвлэгдсэн энэ ном нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, их дээд сургуульд элсэн орж оюутан болсоны дараа ч мөн ашиглаж болох мэдлэг мэдээллийг багтааснаараа онцлогтой. Энэ ч утгаараа сурагчдын дунд хамгийн их эрэлттэй ном болдог юм.
Цар тахлын үед сурагчид давтлага болон номын сангийн үйлчилгээ авч чадахгүй байсан. Тэгвэл энэхүү ном нь сурагчдад мэргэжилээ хэрхэн зөв сонгох, оюутан болоход хамгийн түрүүнд мэдэх ёстой мэдээллүүд, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, өмнөх оны ЭЕШ-ын тест зэргийг нэгтгэснээрээ давуу талтай юм.
Төгсөх ангийн сурагчдын хувьд мэргэжлээ сонгохдоо аав ээж саналаар болон дам сургаар, найз нөхдөө дагах хэлбэрээр сонгон суралцдаг тохиолдол багагүй байдаг. Энэ нь сүүлдээ буруу шийдвэр ч болох нь ч багагүй байдаг. Тэдний хувьд мэргэжлийн зөвлөгөө, танилцуулга авах нь хамгийн чухал асуудал. Тэгвэл өнөөдөр сурагчид мэргэжил сонголтын талаар зөвлөгөөгөө ч авч чадсан юм.
Монгол Ардын Нам 30 дахь их хурлаараа Социал демократ нам байхаа тунхаглан зарласан. Тодруулж хэлбэл хүн төвтэй хөгжлийн бодлого юм. Тиймдээ ч монгол улсын ирээдүй хойч болсон залуу үеийн төлөөллүүдэд Социал демократ үзэл баримтлал гэж юу болох талаар илтгэлүүд тавьсан юм.
Сэтгэгдэл (0)
Илгээх
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.