Мэдээ мэдээлэл
Монгол Ардын Намын ахмад үе, шинэ үеийн үзэл баримтлал, бодлогыг дэмжиж байна



Өнөөдөр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 1990 оноос өмнөх аймгийн Монгол Ардын хороодын Нэгдүгээр Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан үе үеийн ахмадуудад хүндэтгэл үзүүлж, санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Ардын Намын Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо нар оролцлоо.



Уулзалтад 1960-1990 оны хооронд аймгийн Монгол Ардын Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 8 ахмад уригдан оролцсон юм. Уригдаж ирсэн зочдыг танилцуулбал: Дорноговь аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ч.Гомбосүрэн, Төв аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ч.Дашдэмбэрэл, Булган аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан С.Лхагвасүрэн, Орхон аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Б.Мянганбаяр, Баян-Өлгий аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Т.Султан, Ховд аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ж.Түмэнжаргал, Завхан аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Д.Дэмбэрэл, Дундговь аймгийн Намын Хорооны 1-р Нарийн Бичгийн дарга асан Ү.Магсаржав нар байлаа.















Ахмад гишүүдийн зүгээс Монгол Ардын Намын өнөөгийн удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж цаашид улам эрч хүчтэй ажиллахыг захилаа.
 
Сэтгэгдэл (3)
192.82.70.xxx
2022-05-12
202.126.90.xxx
2022-05-12
192.82.70.xxx
Бүгдэд нь эрүүл энхийг хүсьe. Цөөн хүн иржээ.
2022-05-13
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.