Мэдээ мэдээлэл
Нийтийн эзэмшлийн шинэ талбай, орчинтой болох “Нэгэн дээвэр дор” төсөл хэрэгжиж эхэллээ



Монгол Ардын Нам 30-р Их Хурлаараа Социал демократ үзэл баримтлалтай нам байхаа тунхаглан зарласан. Социал демократ үзэл нь Шударга ёс, Эрх чөлөө, Эв санааны нэгдэл гэсэн гурван үндсэн тулгуур дээр оршин тогтнодог. Эв санааны нэгдэл нь улс орон, хот, аймаг орон нутгийн хөгжилд хамгийн чухал байр суурь эзэлнэ. Энэ ч утгаар Монгол Ардын Намаас “Нэгэн дээвэр дор” төслийг хэрэгжүүлж байна.



Өнөөдөр “Нэгэн дээвэр дор” төслийн хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд болон нийслэлийн дүүргүүдийн засаг дарга, Социал демократ клубын төлөөллүүд оролцлоо.






“Нэгэн дээвэр дор” төслийг Улаанбаатар хотод тодруулбал нийтийн орон сууцны оршин суугчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс нэгдэн нийлэх замаар тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх зорилгоор санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Олон улсад нэг хүнд ноогдох нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ 24 м.кв талбай ноогддог бол Улаанбаатар хотод 2018 онд хийсэн судалгаагаар 4-6 м.кв нэг хүнд ноогддог.



Иргэдийн дунд явуулсан “Танд тулгарч байгаа нийтлэг гурван асуудал юу вэ” гэсэн асуулга судалгааны Нэгдүгээрт: Нийтийн эзэмшлийн талбай, Хоёрдугаарт: Орц гарцны асуудал, Гуравдугаарт: Байрны эргэн тойрны хог хаягдалын асуудал гэж хариулжээ.

Төслийг хэрэгжүүлэхийн тулд харьяа яам агентлагуудтай шийдвэр гаргалтын түвшинд ард иргэдтэй хамтарч ажиллах юм. Төсөл нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын найман байршлыг сонгон авч шинээр нийтийн эзэмшлийн талбай бий болгох юм.




Сонгосон байршлыг дурдвал: Хан-Уул дүүргийн 15-р хороо “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн орчин, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам, Хан-Уул дүүргийн 4-р хороо Хүүшийн ам, Сүхбаатар дүүргийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Сэлбэ голын эрэг, Сүхбаатар дүүргийн 6-р хороо Засгийн газрын ордны арын цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 3-р хороо Сөүлийн гудамж, Баянзүрх дүүрэгт нийтийн эзэмшлийн нэг байршил гээд нийт 8 газрыг сонгон авч тохижуулахаар төлөвлөжээ.


 
Сэтгэгдэл (7)
202.126.90.xxx
2022-05-12
202.126.90.xxx
2022-05-12
202.126.90.xxx
2022-05-12
66.181.161.xxx
2022-05-12
192.82.85.xxx
Одоо нийслэл хотод маань хамгийн ихээр дутагдаж байгаа иргэдийн чөлөөтэй амрах талбай , ногоон байгууламж юм . Иймд энэ бол маш зөв зүйтэй шийдвэр болжээ. Мөн нийслэл хот маань хаа сайгүй хашаажсан орчин болжээ... сүүлийн 20- иод жилд ийм үзэгдэл гаарч бараг айл болгон хашаажсан , хашаажсан сэтгэхүйтэй болж байх шиг... Орчин тойрныг камержуулаад бүхий л хашааг авч хаямаар байн . Үндэсний соёл амралтын орчмын хашаа үгүй болоход л сая нээрээ хашаажсан сэтгэхүйтэй болж гэдэг нь мэдрэгдэж байна . Хашаагүй нь цэлийгээд ямар сайхан гээч... Үүнийг анхаараасай.! Амжилт хүсье!
2022-05-13
43.228.129.xxx
ХУД-ИЙН 21-Р ХОРОО БУЯНТ-УХАА 2-ЫН ОРШИН СУУГЧДАД АВТО ЗОГСООЛ, ХОРООНЫ ӨЭТМ, ЦАГДААГИЙН БАЙРЫГ ШИЙДЭЭД ӨГӨӨЧ, МӨН ТОГЛООМЫН ТАЛБАЙ..... ТҮЙ Ч ЗОГСООЛ, ТОГЛООМЫН ТАЛБАЙ АЛГА
2022-05-13
202.126.88.xxx
Амжилт хүсье. Мундаг ажил хэрэгч залуу удирдагч
2022-05-16
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.