Мэдээ мэдээлэл
Өнгөрсөн жил тарьсан мод суулгацаа усалж, арчилгаа тордлогоог нь хийлээ

Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 2 дахь жилдээ нэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ийн индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлсэн билээ.




Өнгөрсөн жил “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүд, Ажлын алба, НАМЗХ-ны төлөөлөл оролцож мод тарьсан бөгөөд энэ жил өнгөрсөн жилийн тарьсан мод суулгацаа арчилж, дахин 100 орчим мод шинээр тарив.   



Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү болон Удирдах зөвлөлийн ажлын албаны 40 гаруй баг бүрэлдэхүүн оролцлоо.



Мод бол хөрс, газар шороог эрүүл байлгахад хамгийн том нөлөө үзүүлдэг. Ямар ч улс орны хувьд хөрс, хөрсний үржил шимээ алдана гэдэг тусгаар тогтнолоо алдана гэсэн үг.  Энэ ч утгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд бүгд бүрэн дүүрэн дэмжижг гар бие оролцож байграа юм.



Өнгөрсөн жил Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Монголын Ногоон Нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Социал Демократ Нам гээд нийт 14 нам нам эвсэл нэгдэн Баянгол дүүргийн 20-р хорооны нутагт байрлах “Баянгол Арга парк”-д мод тарьсан.



Тэгвэл өнөөдөр мөн улс төрийн 10 гаруй нам, эвсэл нэгдэн мод тарилаа. Мод тарина гэдэг нь усны эх үүсвэрийг нэмэгдүүлж, цөлжилт, хөрсний доройтлоос байгаль орчноо хамгаалах хамгийн шилдэг арга. Гэсэн хэдий ч тарьсаны дараах арчилгааны асуудал хамгийн чухал ажил. Энэ ч утгаар Монгол Ардын Намын гишүүд өнгөрсөн жил тарьж суулгасан мод суулгацаа усалж, арчилгаа тордлогоог нь давхар хийлээ.



Дэлхийн томоохон хотуудад нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 24 мкв байдаг. Харин Улаанбаатар хотод энэ хэмжээ 5 дахин бага буюу 4-6 мкв байдаг. Энэ хэмжээг ойрын хугацаанд 10 дахин нэмэгдүүлэх зорилт Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт бий. 






2003 онд Тужийн нарс орчимд 10.0 сая мод тарьж ургуулах санаачлагыг Монгол Ардын Нам санаачлага гаргаж 10.0 сая мод тарьсан. Өнөөдөр Тужийн нарс нь Ази тивд хамгийн томоохонд тооцогдох ногоон байгууламж болж чадсан юм.


 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.