Мэдээ мэдээлэл
“Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалт эхэллээ



Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа “Намын хөтөлбөр” буюу хичээн эрхэмлэх зүйлээ шинэчлэн баталсан. Хөтөлбөрөө “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” хэмээн нэрлэсэн нь өмнөх зуун жилийн туулсан замаа эргэцүүлэн, дараагийн зуунд эх орноо улам хөгжүүлэхийг зорьж байгаа хүсэл тэмүүлэлтэй шууд холбоотой. Намын хөтөлбөрийн таван чиглэлийг Хүний эрхийг дээдэлсэн нийгэм, Эв санаагаар нэгдсэн нийгэм, Шударга ёсны засаглал, Тогтвортой хөгжил, чанартай өсөлт бүхий эдийн засаг, Эх дэлхийд ээлтэй хөгжлийн бодлого хэмээн тодорхойлсон билээ. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу Монгол Ардын нам нь “социал демократ” үзэл баримтлалтай болохоо зарлаж, Хүний эрх, Шударга ёс, Эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан юм.

Намын 30 дахь Их хурлаас гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас Нарийн бичгийн дарга нараар ахлуулсан таван баг өнөөдрөөс 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж эхэллээ.

Орон нутаг болон 9 дүүрэгт ажиллах баг бүрэлдэхүүн “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 05-р сарын 20-ноос 06-р сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулна. 


Сургалтын зорилго нь 30 дахь Их хурлын бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх,  “Социал Демократ” үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутаг дахь намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.

Өнөөдөр Хэнтий, Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад хийгдэх сургалтууд эхэллээ. Сургалтанд 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 338 намын хороо, 2242 намын үүрийн гишүүд хамрагдана.

 
Сэтгэгдэл (2)
66.181.161.xxx
МОНГОЛ АРДЫН НАМЫН БАРИМТАЛЖ БУЙ ҮЗЭЛ БОДОЛ,АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ,ШИЙДВЭР,ШИЙДЭЛ,ЯВУУЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОДЛОГО,ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН,БАЙДАЛ, ХУУЛИУДЫН ТӨСӨЛ,ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ,ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ,"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО""ШИНЭ ЗУУН ДЭВШИЛТЭД БОДЛОГО,МАШ ОНЦ,ОНЦСАЙН ЗӨВ,ЗҮЙТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГААД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ,МОНГОЛ АРДЫН НАМДАА ЦААШ ЦААШДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ДЭЭДИЙН ДЭЭД,ДЭЭД АМЖИЛТИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.БАЯРЛАЛАА
2022-05-21
183.177.100.xxx
2022-05-23
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.