Мэдээ мэдээлэл
Өвөрхангай аймагт “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сургалт эхэллээ

Монгол Ардын Нам 2021 онд 30-р их хурлаа зарлан хуралдуулж Хүний эрх эрх чөлөө, Эв санааны нэгдэл, Шударга ёсыг хангасан хүн төвтэй Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо тодотгосон.



Монгол Ардын Нам хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө илүү санаачилгатай ажиллана. Монгол улс ижил, тэнцүү гараанаас гарсан бусад улстай харьцуулахад боломжийн амжилттай байгаа боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан, хангасан нийгэмтэй улс болж чадсан уу гэвэл чамлалтай дүн гарна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй олон зүйл байгаа. Тусгагдсан ч хэрэгжүүлдэггүй зөрчил ч багагүй.



Хүний эрх бол Социал Демократ үзэл баримталын үнэт зүйлийн нэг. Ард түмний санал, сонголтоор төрийн эрх байгаа намын хувьд Монгол Ардын Нам хүний эрхийн асуудлаас тойрч зугатахгүй. Дайран гарч хүний эрх зөрчиж байгаа бүх асуудлыг шийдвэрлэнэ.



Хүний эрх хангагдсан нийгмийн эхлэл нь шударга ёс. Шударга ёс тогтоохын тулд авлига, хээл хахуул, албан тушаалын хэрэгтэнтэй Монгол Ардын Нам зам нийлэхгүй гэдгээ зарласан. Иймээс ч намын дүрмэндээ өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэнийг ч намын удирдах зөвлөл болон бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар болсон. Монгол улс цаашид дэлхийд хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс болон үнэлэгдэхийн төлөө Монгол Ардын Нам ажиллах болно.

Ийм ч учраас “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 05-р сарын 20-ноос 06-р сарын 04-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт энэхүү сургалт эхэллээ. 5-р сарын 20, 21-ний өдрүүдэд сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалтанд Өвөрхангай аймгийн аймаг, сумын намын хорооны дарга, төлөөлөгчид, намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөлөл, гишүүд дэмжигч 168 хүн оролцож байна. Сургалтыг Монгол Ардын Намын Улс төрийн бодлогын хорооны дарга Ж.Ган-Эрдэнэ намын шинэ зорилт бодлогыг танилцуулж үг хэлсэнээр нээлээ.



Социал Демократ үзэл баримтлалыг хөгжлийн загвараа болгосон улс орнуудад өнөөдөр нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны эрс ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөлтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон байдаг. Мөн үүнээс гадна өндөр бүтээмжтэй эдийн засагтай улс болсон байдаг.

Бүх аймаг, дүүрэгт явагдах “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр Социал Демократ үзэл баримтлалын талаар сургалт орсон бол маргааш Хүний эрхийн асуудлыг илүү хөндсөн сургалт зохион байгуулагдана.




 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.