Мэдээ мэдээлэл
“Шинэ зуун дэвшилтэт бодлого” сургалт Хэнтий аймагт эхэллээ

Монгол Ардын Намын 30 дугаар Их Хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, Социал Демократ үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авилгын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн намын байгууллагын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “ШИНЭ ЗУУН ДЭВШИЛТЭТ БОДЛОГО” сургалтыг 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хэнтий аймагт эхэллээ.



Сургалтын эхэнд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Идэрбат үг хэлж, илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дүгнэх журам, санхүүжилтийн журам, намын хорооны тэргүүлэгч, гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох журмуудыг баталсан тухай танилцуулсан юм.






Мөн Монгол Ардын Намын Технологи, Инновацийн газрын дарга Н.Жавхлан “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого” сэдвээр, Монгол Ардын Намын Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа “Намын үйл ажиллагааг сайжруулах арга зам” сэдвээр илтгэл тавилаа.



Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороо нь үйл ажиллагаагаа улам боловсонгуй болгож, тэргүүлэгч гишүүдийнхээ ажил үүргийн хуваарийг гаргаж, тухайн жилийн хийж хэрэгжүүлэх ажлаа төсвийн хамт тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн, хийх ажил, үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна.






Энэхүү сургалтыг сумын намын хорооны түвшинд зохион байгуулах бөгөөд намын 30 дугаар Их хурлын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна. МАН Хүний эрхийн боловсролыг намын гишүүддээ олгож, намын гишүүдээрээ дамжуулан олон нийтийг хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, ажил хэрэг болгохоор зорьж байна.



Энэхүү сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд 2 дахь өдөр Стратеги Академиас Социал Демократ үзэл баримтлалын үндэс, үнэт зүйлсийн талаар оролцоонд тулгуурласан сургалтыг зохион байгуулна.
 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.