Мэдээ мэдээлэл
Өвөрхангай аймгийн гишүүд “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сургалтад хамрагдлаа

Монгол Ардын Намын 30-р их хурлаас гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, “Социал демократ” үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авилгын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалтад Өвөрхангай аймгийн аймаг, сумын намын хорооны дарга, төлөөлөгчид, намын дэргэдэх төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчид, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нийт 168 хүн оролцлоо. 






Монгол Ардын Намын улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ба Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого” илтгэлийг танилцуулсан. Үргэлжлүүлэн “Намын дүрмийн өөрчлөлт”, “”Намын үйл ажиллагааг сайжруулах арга зам” сэдвүүдээр сургалт явагдлаа.






Өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлынын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл оролцож байна. Тэрээр улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Монгол Ардын нам 30-р Их хурлаараа “Социал демократ” үзэл баримтлалаа тодотгож, “Шинэ сэргэлтийг бодлого”-ыг зургаан салбарт хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар онцлон тэмдэглэсэн.



Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ “Өвөрхангай аймаг 2021 оны ажлын үр дүнгээрээ тэргүүлж, “Шилдэг аймаг”-аар 9 дэх удаагаа шалгарсан. Энэ бол Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хороо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлж, бүтээлч ажиллаж ирсэнтэй холбоотой” гэлээ.



Хүний эрх, эрх чөлөө, эв санааны нэгдэл, шударга ёсыг хангасан хүн төвтэй “Социал демократ” намын хувьд намын бүх гишүүдийг Ардчилал, Хүний эрхийн асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй, эерэг зөв мэдрэмж, хандлагатай байх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд “Ардчилал, хүний эрхийн асуудал”, “Авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх нь” сэдвээр сургалт үргэлжилж, нэгдсэн хэлэлцүүлэг хийлээ. 

 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.