Мэдээ мэдээлэл
“ШИНЭ ЗУУН–ДЭВШИЛТЭТ БОДЛОГО 2022” сургалт Баянхонгор аймагт амжилттай боллоо

2021 оны 12-р сарын 6, 7-ны өдрүүдэд Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаар Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан, тодотгосон. Мөн хурлаар “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого” 5 бүлэг, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг тунхагласан. Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна.



Үүний нэг тод жишээ бол 2022 оны 05 сарын 20-ноос 06 сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “”Шинэ зуун – Дэвшилтэт бодлого” орон нутгийн намын анхан, дунд шатны удирдлага, гишүүд, идэвхтэн сонгуультнууд руу чиглэсэн 2 өдрийн цогц сургалт юм. Уг сургалтын хүрээнд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 21 аймгийн Монгол Ардын Намын хороодод 5 баг, 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллаж байна. Энэ өдрүүдэд Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва тэргүүтэй баг Баянхонгор аймагт ажиллалаа.












Баруун бүсийн Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад ажиллах эхний баг Баянхонгор аймгийн Баянхонгор суманд намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож тэдгээрт Социал Демократ үзэл баримтлалын тухай, мөн Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, намын гишүүд дэмжигчдэд хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хүргэж сургалтаа 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.





 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.