Мэдээ мэдээлэл
“Шинэ зуун – Дэвшилтэт бодлого” сургалт Говь-Алтай аймагт эхэллээ

Энэ өдрүүдэд Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва тэргүүтэй баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.






Монгол Ардын Нам 30-р их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалтай нам гэдгээ тодотгон зарласан. Хүн төвтэй хөгжлийн бодлогыг Социал Демократ үзэл баримтлал гэнэ. Хүн төвтэй бодлого гээд халамжийг хавтгайруулахгүй. Харин боломжийг тэгш хүртээх, шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалж хангахад бодлогынхоо цөм болгосон.












Эрх чөлөө, Хүний эрх, Шударга ёс нь Монгол Ардын Намын зарлан тодотгосон Социал Демократ үзэл баримтлалын тулгын гурван чулуу, үнэт зүйл нь гэсэн үг. Энэ ч утгаар 05-р сарын 20-ноос 06-р сарын 02-ны өдрүүдэд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүд 21 аймагт ажиллаж намын үзэл баримтлалыг танилцуулж, хүний эрхийн хамгаалал, шударга ёсны талаархи танилцуулга, сургалтыг зохион байгуулж байна.


















Монгол Ардын Нам 30-р их хурлаараа намын дүрэмдээ зохих өөрчлөлтийг оруулж авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан этгээдүүдтэй хамтарч ажиллахгүй, зам нийлэхгүй гэдгийг маш тодорхой болгосон. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч намын гишүүнээс түтгэлзүүлж, намын аль ч шатанд аливаа хариуцлагатай албан тушаал эрхлэх боломж олгохгүй байхаар болсон. Энэ нь дан ганц Монгол Ардын Намд хэрэгтэй асуудал биш энэ бол Монгол улсын хөгжил дэвшил, хойч үед ус агаар мэт хэрэгтэй асуудал.












“Шинэ зууны-Дэвшилтэт бодлого” сургалт Говь-Алтай аймагт хоёр хоног үргэлжилнэ. Өнөөдөр Социал Демократ үзэл баримтлалын талаарх сургалт танилцуулга хийгдсэн бол маргааш Хүний эрхийг хамгаалах, хангах чиглэлээр сургалт явагдана.
 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.