Мэдээ мэдээлэл
“Шинэ зуун дэвшилтэт бодлого” сургалт Хэнтий аймагт болж өндөрлөлөө

Монгол Ардын Намын 30 дугаар Их Хурлын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, Социал Демократ үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авилгын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн намын байгууллагын удирдах ажилтнуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “ШИНЭ ЗУУН ДЭВШИЛТЭТ БОДЛОГО” сургалтыг 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хэнтий аймагт боллоо.



30-р их хурлаараа Монгол Ардын нам эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн “Социал Демократ” үзэл баримтлалтай улс төрийн байгууллага гэдгээ тодотгон зарласан.



Улс орны хөгжил, дэвшлийн хамгийн гол хөдөлгөгч хүч нь хүн. Энэ ч утгаар Монгол Ардын нам хүн төвтэй байж Хүний эрхийг хамгааалж, Бүгдэд тэгш боломж бүрдсэн, Эрх чөлөөтэй нийгмийг цогцлоох зорилтыг дэвшүүлсэн.






Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 800 хууль байгаа. Үүнээс тухайлан зохицуулдаг, өргөн хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулийн 11.900 орчим заалт нэг бүр дүгнэлт хийж, хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж, дүгнэлт хийх ажлыг Монголын хүний эрхийн шилдэг хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн. Судалгаагаар хүний эрхийг зөрчсөн хуулийн 800 заалт байна гэсэн дүгнэлтийг судлаачид гаргаад байна.












Өнгөрсөн 2 өдөр Хэнтий аймагт Монгол Ардын Намын Технологи, Инновацийн газрын дарга Н.Жавхлан, Монгол Ардын Намын Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд ажилласан юм.



Энэхүү сургалтыг сумын намын хорооны түвшинд зохион байгуулах бөгөөд намын 30 дугаар Их хурлын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгууллаа. Монгол Ардын Нам Хүний эрхийн боловсролыг намын гишүүддээ олгож, намын гишүүдээрээ дамжуулан олон нийтэд хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, ажил хэрэг болгохоор зорьж байна. Хэнтий аймагт болсон 2 өдрийн сургалтанд 100 орчим гишүүд оролцсон юм.












Орон даяар явагдаж байгаа энэхүү сургалтанд 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 338 намын хороо, 2242 намын үүрийн гишүүд хамрагдах юм.



 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.