Мэдээ мэдээлэл
Архангай аймагт “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сургалт эхэллээ

Хүний эрх эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл гэсэн гурван үнэт зүйлийг эрхэм болгох нь Социал Демократ” үзэл баримтлал. Монгол Ардын Нам 30 дугаар их хурлаараа хүн төвтэй “Социал Демократ” үзэл баримтлалтай нам болсоноо тодотгож зарласан.



Хүн хүний эрх бүрэн хамгаалагдаж хангагдсан, Авлига албан тушаалын хэргээс ангид, Эв нэгдэлтэй нийгэм бүхий улс орны хөгжил бусдаас илүү хүчтэй, хурдан байдаг. Энэ бол зууны түүхтэй Монгол Ардын Намын эрхэм зорилго. Ийм ч учраас Монгол Ардын Нам “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байна.









Өнөөдөр Архангай аймагт энэхүү сургалт эхэллээ. Сургалтыг нээж Монгол Ардын Намын улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ба Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого” илтгэлийг танилцуулсан.



Мөн энэхүү Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Цэрэннадмид, аймгийн намын хорооны дэд дарга Г.Одсүрэн нар оролцож “Намын дүрмийн өөрчлөлт”, “”Намын үйл ажиллагааг сайжруулах арга зам” сэдвээр танилцуулга хийлээ.






Монгол улсын хууль тогтоомжид хүний эрх зөрчигдсөн 800 гаруй зүйл, заалт байдаг. Нэг үгээр хэлбэл хүний эрх хуулийн хүрээнд зөрчигдөж байна гэсэн үг. Хүнийг бодлогынхоо төв цэг болгосон Монгол Ардын Нам Социал Демократ үзэл баримтлалынхаа хүрээнд 800 төрөл зүйлээр зөрчигдөж байгаа хүний эрхийг хамгаалж зарим хуулийг шинэчлэн найруулах ажлыг хуульч, судлаачид хамтран хийж эхлээд байна.












Шударга ёсыг тогтоож, Хүний эрхийг хамгаалах нь цаасан буух төдий бус Монгол Ардын Намын 300 мянган гишүүний гол зорилт байх ёстой. Иймээс “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 05-р сарын 20-ноос 06-р сарын 04-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах юм. 















Өнөөдөр Архангай аймгийн намын хорооны гишүүдэд явагдсан сургалт эхэллээ. Сургалтад 150 гаруй гишүүд оролцож хүний эрхийн хамгаалал болон социал демократ үзэл баримтлалын талаар мэдээлэл авлаа.
 
Сэтгэгдэл (1)
66.181.161.xxx
2022-05-22
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.