Мэдээ мэдээлэл
Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүд Хүний эрхийн сургалтад хамрагдаж байна

Монгол Ардын Намын 30 дугаар их хурлаар “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд 5 томоохон ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөсөн.



Нийгмийн бүхий л салбарт хүний эрхийн асуудал хөндөгддөг. Өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг цаасан дээр буулгаад өнгөрөх бус харин ажил хэрэг болгох нь юу юунаас чухал. Ингэхийн тулд бүх шатанд байгаа намын гишүүдэд хүний эрхийн хууль эрх зүйн мэдээлэл, мэдлэг өгөх ёстой. Иймээс 21 аймаг, 9 дүүргийн намын бүх шатанд байгаа гишүүдэд хүрэх “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сургалт зохион байгуулагдаж байна.



Өнөөдөр Дорнод аймагт энэхүү сургалт эхэллээ. Монгол Ардын Намын Технологи, Инновацийн газрын дарга Н.Жавхлан, Монгол Ардын Намын Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд ажилласан юм.



Социал Демократ үзэл баримтлалын хамгийн үнэт зүйлийн нэг бол хүний эрхийн асуудал. Хүний эрх бүрэн хангагдсан, бүрэн хамгаалагдсан нийгэм эрүүл, аюулгүй, шударга, эрх чөлөөтэй нийгэм байх үндэс тавигдана. Иймээс ч Монгол Ардын Нам улс орны өнцөг булан бүрт байрлаж, намын бүх шатанд ажиллаж байгаа гишүүддээ зориулж хүний эрхийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.












Монгол Ардын Нам намынхаа нийт гишүүдийн 10 хувийг буюу 30,000 гишүүнээ хүний эрхийн манлайлагчаар бэлдэх юм. Ингэхдээ эхний ээлжинд хүний эрхийн 1.500 сургагч багшийг бэлтгэсэн байна
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.