Мэдээ мэдээлэл
Монгол Ардын Нам Хүний Эрхийг Монгол Улсын өнцөг бүрт хангана

Монгол Ардын Нам намын хөтөлбөртөө “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” хэмээн нэрлэсэн. Хөтөлбөрөө ийнхүү нэрлэсэн нь өмнөх зуун жилийн туулсан замаа эргэцүүлэн, дараагийн зуунд эх орноо улам хурдацтай хөгжүүлэхийг зорьж байгаа хүсэл тэмүүлэлтэй шууд холбоотой. Намын хөтөлбөрийн таван чиглэлийн Нэгдүгээрт: Хүний эрхийг дээдэлсэн нийгэм, Хоёрдугаарт: Эв санаагаар нэгдсэн нийгэм, Гуравдугаарт: Шударга ёс тогтсон нийгэм, Дөрөвдүгээрт: Тогтвортой хөгжил чанартай өсөлт бүхий эдийн засаг, Тавдугаарт: Эх дэлхийд ээлтэй хөгжлийн бодлого хэмээн тодорхойлсон. Энэ бодлого зорилт намын бүх шатанд бүрэн хэрэгжсэн цагт нийгэмд эерэг нөлөө үзүүлэх учиртай. Энэ ч утгаар Монгол Ардын Нам 21 аймагт намын бүх шатны гишүүдийг хамруулсан сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдах сургалт эхэллээ.



Сургалтыг Монгол Ардын Намын Мөрийн Хөтөлбөр, Бичиг Баримт Боловсруулалтын хэлтсийн дарга Д.Онолт, Монгол Улсын Их Сургуулийн Улс Төр Судлалын тэнхимийн багш, доктор, профессор Д.Бумдарь нар удирдан зохион байгууллаа.



Мөн энэхүү сургалтанд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны хяналтын хорооны дарга Ц.Отгонбат, НАМОХ-ын тэргүүн Б.Ууганболор нар сургагч багшаар ажиллаж байна. Сургалтанд аймаг, сумдын намын хорооны дарга, дэд дарга, гишүүд хяналтын хорооны дарга, тэргүүлэгчид, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид зэрэг нийт 156 гишүүн оролцсон байна.






Хөтөлбөрийн дагуу “Миний байр суурь” сорил, “Социал демократ үзэл баримтлалын үндэс”, “Яагаад социал демократ үзэл баримтлал гэж” үзүүлэн, “Социал демократууд яаж нийгмээ өөрчилдөг вэ” дасгал ажлууд орлоо.












Социал Демократ үзэл баримтлалын тулгуур үнэт зүйл болох шударга ёсонд хамгийн их сөрөг нөлөөтэй зан үйл бол авлига хээл хахууль гэж үздэг.  Авлига нь хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж нээлттэй нийгэм дэх шударга өрсөлдөөн, эдийн засаг, тэгш олгогдох боломжийг шууд худалдан авч үнэгүйдүүлж, нийгмийн баялаг нэг болон хэсэг бүлэг хүмүүсийн гарт төвлөрөх эрсдлийг бий болгодог. Иймд төр, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын аргаар авлигыг бууруулж, авлига өгөх, авлига авах аливаа зан үйлийн анхдагч нөхцлийг арилгах нь Монгол Ардын Намын нэн тэргүүний ажил. Сургалт хоёр хоног үргэлжлэх бөгөөд маргааш хүний эрхийн чиглэлийн сургалт явагдана.
 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.