Мэдээ мэдээлэл
"Шинэ зуун-Дэвшилтэт бодлого" сургалт Дундговь аймагт эхэллээ


Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд 5 томоохон ажлыг хийж, гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд суурь судалгаа болон салбар хуулиуд дээр ажиллаж байна.

Нийгмийн бүхий л салбарт хүний эрхийн асуудал хөндөгддөг. Өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг цаасан дээр буулгаад өнгөрөх бус харин ажил хэрэг болгох нь юу юунаас чухал. Ингэхийн тулд бүх шатанд байгаа намын гишүүдэд хүний эрхийн хууль эрх зүйн мэдээлэл, мэдлэг өгөх ёстой. Иймээс 21 аймаг, 9 дүүргийн намын бүх шатанд байгаа гишүүдэд хүрэх “Шинэ зуун- Дэвшилтэт бодлого” сургалт зохион байгуулагдаж байгаа юм.



Өнөөдөр Дундговь аймагт энэхүү сургалт эхэллээ. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Ч.Баасанжаргал тэргүүтэй Удирдах зөвлөлийн Ажлын албаны баг тус аймагт ажиллаж байна.









Монгол Улсын дотоод, гадаадын нөхцөл байдал, Монгол Ардын намын бодлого үйл ажиллагаа, 30 дахь Их хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, аймаг орон нутагтай холбоотой мэдээллийг сургалтаар дамжуулан өгнө. Мөн “Шинэ зуун- Дэвшилтэт бодлого” сургалтын ач холбогдол, социал демократ үзэл баримтлалын талаар нийт сургалтад хамрагдах буй намын анхан шатны байгууллагын гишүүдэд мэдлэг олгох юм. “Социал Демократ” үзэл баримтлалын хамгийн үнэт зүйлийн нэг бол хүний эрхийн асуудал. Хүний эрх бүрэн хангагдсан, бүрэн хамгаалагдсан нийгэм эрүүл, аюулгүй, шударга, эрх чөлөөтэй нийгэм байх үндэс тавигдана.









 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.