Мэдээ мэдээлэл
Монгол Ардын намын гишүүд хүний эрх хамгааллын чиглэлээр суралцаж байна



Хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцлийг бүрдүүлж хуульчлан хамгаална. Нийгмийн шударга ёсыг бий болгох, баян хоосны хэт ялгааг арилгахад чиглэсэн дэвшилтэт татварын бодлого хэрэгжүүлнэ. Эв санааны нэгдэлтэй, чөлөөт, шударга нийгмийг байгуулахын тулд нийгмийн хамгааллын зохистой, үр дүнтэй, үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлнэ. Энэ бол Монгол Ардын Намын хөтөлбөр. Халамж бус боломжийг хүнд олгох энэ зорилтынхоо хүрээнд Монгол Ардын Нам 30-р их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалтаа тодотгож зарласан. Авлигагүй шударга, Хүний эрх бүрэн хангагдаж тэгш эрх бий болсон, Эв нэгдэлтэй нийгэм нь Социал Демократ үзэл баримтлалын гол цөм. Үзэл баримтлал намын бүх шатанд бүрэн хэрэгжсэнээр нийгэм эрүүлжих учиртай. Ийм ч учраас “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сургалт Монгол Улсын өнцөг бүрт ажиллаж байгаа бүх гишүүдэд хүрлээ. Сургалт Хүний эрх, Шударга ёс, Эв нэгдэл гэсэн сэдвийн хүрээнд явагдаж байна.



Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хоёр дахь өдрийн сургалт болж Сэлэнгэ аймгийн намын байгууллагын удирдах ажилтан, намын анхан болон дунд шатны байгууллагын гишүүд, дэмжигчид, аймаг, сумын намын хорооны дарга, тэргүүлэгчид оролцлоо. Сургалтад Монгол Ардын Намын Нарийн Бичгийн Дарга Ц.Чулуунзагд оролцож үг хэлж, “Улс төрийн өнөөгийн байдал, Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого” сэдэвт илтгэл тавьсан юм.




Мөн энэхүү сургалтад Монгол Ардын Намын Мөрийн Хөтөлбөр, Бичиг Баримт Боловсруулалтын хэлтсийн дарга Д.Онолт, Монгол Улсын Их Сургуулийн Улс Төр Судлалын тэнхимийн багш, доктор, профессор Д.Бумдарь, Стратеги академин судалгаа, эрдэм шинжилгээний секторын эрхлэгч П.Түмэнцэцэг нар удирдан зохион байгууллаа.



Хоёр өдрийн сургалтаар гишүүд “Миний байр суурь” сорил, “Социал демократ үзэл баримтлалын үндэс”, “Яагаад социал демократ үзэл баримтлал гэж” үзүүлэн, “Социал демократууд яаж нийгмээ өөрчилдөг вэ” дасгал ажил дээр ажилласаны зэрэгцээ Хүний эрхийн хууль эрхзүйн мэдээлэл ч авлаа.  















Мөн энэхүү сургалтанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны хяналтын хорооны дарга Ц.Отгонбат, НАМОХ-ын тэргүүн Б.Ууганболор нар оролцлоо.

Сургалтанд аймаг, сумдын намын хорооны дарга, дэд дарга, гишүүд хяналтын хорооны дарга, тэргүүлэгчид, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дарга, тэргүүлэгчид зэрэг нийт 156 гишүүн оролцож сертфикат гардаж авлаа.









Монгол улсын нийт хүн амын тоо 3.4 сая. Харин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчдийн тоо 300 мянга орчим. Монгол улсын нийт хүн амын 10 хувийг эзэлж байгаа гэдэг утгаараа хүний эрхийн хамгаалал, шударга ёс, эв санааны нэгдлийн талаархи сургалт нь шууд нөлөөгөө үзүүлэхүйц гэж хэлж болно.
 
Сэтгэгдэл (1)
183.177.100.xxx
Amjilt
2022-05-23
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.