Мэдээ мэдээлэл
“Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалт Хөвсгөл аймагт эхэллээ



Хүн хүний эрх бүрэн хамгаалагдаж хангагдсан, Авлига албан тушаалын хэргээс ангид, Эв нэгдэлтэй нийгэм бүхий улс орны хөгжил бусдаас илүү хүчтэй, хурдан байдаг. Энэ бол зууны түүхтэй Монгол Ардын Намын эрхэм зорилго. Ийм ч учраас Монгол Ардын Нам “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байна.






Өнөөдөр Хөвсгөл аймагт энэхүү сургалт эхэллээ. Сургалтыг нээж Монгол Ардын Намын улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ба Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого” илтгэлийг танилцуулж Монгол Ардын намын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан сургалтыг удирдан явууллаа.



Монгол Ардын Нам 2021 онд 30-р их хурлаа зарлан хуралдуулж Хүний эрх эрх чөлөө, Эв санааны нэгдэл, Шударга ёсыг хангасан хүн төвтэй Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо тодотгосон.


















Социал Демократ үзэл баримтлалыг хөгжлийн загвараа болгосон улс орнуудад өнөөдөр нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны эрс ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөлтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон байдаг. Мөн үүнээс гадна өндөр бүтээмжтэй эдийн засагтай улс болсон байдаг.
 
Сэтгэгдэл (2)
66.181.161.xxx
Хүний эрх, эрх чөлөө, эв санааны нэгдлийг хангаж социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд амжилт хүсье.
2022-05-25
202.126.88.xxx
2022-05-27
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.