Мэдээ мэдээлэл
“Шинэ зуун- Дэвшилтэт бодлого” сургалт Дорноговь аймагт эхэллээ

Монгол Ардын намын 30 дахь Их хурлаас гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас Нарийн бичгийн даргаар ахлуулсан таван баг 21 аймаг, 9 дүүрэг ажиллаж байна.



“Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын намын Хуулийн хэлтсийн дарга Ү.Амарбат, Дорноговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга О.Батжаргал, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар оролцсон.






Орон даяар явагдаж байгаа энэхүү сургалтанд 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 338 намын хороо, 2242 намын үүрийн гишүүд хамрагдах юм. Өнөөдөр Дорноговь аймагт эхэлсэн энэхүү сургалтанд тус аймгийн намын анхан болон дунд шатны 140 гаруй гишүүд оролцлоо.
 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.