Мэдээ мэдээлэл
“Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалт Хөвсгөл аймагт өндөрлөлөө

Монгол Ардын намын 30-р их хурлаас гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, “Социал демократ” үзэл баримтлалыг таниулах, хүний эрхийн орчинг сайжруулах, авилгын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус сургалтад Хөвсгөл аймгийн аймаг, сумын намын хорооны дарга, төлөөлөгчид, намын дэргэдэх төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчид, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нийт 100 гаруй хүн оролцлоо.



Сургалтаар Монгол Ардын намын улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ба Монгол Ардын намын дэвшилтэт бодлого” илтгэл тавьсан бол Монгол Ардын намын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан сургалтыг удирдан явууллаа.






Хүний эрх, эрх чөлөө, эв санааны нэгдэл, шударга ёсыг хангасан хүн төвтэй “Социал демократ үзэл баримтлалтай намын хувьд намын бүх гишүүдийг ардчилал, хүний эрхийн асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй, эерэг зөв мэдрэмж, хандлагатай байх зорилт тавин ажиллаж байгаа.






Хүн хүний эрх бүрэн хамгаалагдаж хангагдсан, Авлига албан тушаалын хэргээс ангид, Эв нэгдэлтэй нийгэм бүхий улс орны хөгжил бусдаас илүү хүчтэй, хурдан байдаг. Энэ бол зууны түүхтэй Монгол Ардын намын эрхэм зорилго. Ийм ч учраас Монгол Ардын нам “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сэдэвт сургалтыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байна.









Социал Демократ үзэл баримтлалыг хөгжлийн загвараа болгосон улс орнуудад өнөөдөр нийгмийн шударга ёс хангагдсан, баян хоосны эрс ялгаа багатай, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үр нөлөөлтэй, хүртээмжтэй тогтолцоо бий болсон байдаг. Мөн үүнээс гадна өндөр бүтээмжтэй эдийн засагтай улс болсон байдаг.

 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.