Мэдээ мэдээлэл
“ШИНЭ ЗУУН–ДЭВШИЛТЭТ БОДЛОГО 2022” сургалт Сүхбаатар аймагт амжилттай боллоо
 


2021 оны 12-р сарын 6, 7-ны өдрүүдэд Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаар Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарлан, тодотгосон. Мөн хурлаар “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого” 5 бүлэг, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг тунхагласан. Монгол Ардын Намын 30 дугаар Их хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн 2 өдөр Сүхбаатар аймагт Монгол Ардын Намын Технологи, Инновацийн газрын дарга Н.Жавхлан, Монгол Ардын Намын Хүний нөөц, цахим бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд ажилласан юм.



2022 оны 05-р сарын 20-ноос 06-р сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого” орон нутгийн намын анхан, дунд шатны удирдлага, гишүүд, идэвхтэн сонгуультнууд руу чиглэсэн 2 өдрийн цогц сургалт юм. Уг сургалтын хүрээнд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 21 аймгийн Монгол Ардын Намын хороодод 5 баг, 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллаж байна.












Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад ажиллаж байгаа баг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод намын гишүүд дэмжигчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож тэдгээрт Социал Демократ үзэл баримтлалын тухай, мөн Монгол Ардын Намын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, намын гишүүд дэмжигчдэд хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хүргэж сургалтаа 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.
 
Сэтгэгдэл (0)
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.