Мэдээ мэдээлэл
Австралийн сонгуульд социал демократууд яллаа



Герман тэргүүтэй барууны орнуудад социал демократ үзэл баримтлалтай намууд  төрийн эрх барьж эхэлсэн. Австралийн сонгогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, жендэрийн тэгш байдал, улс төрийн шударга ёс, халамжийн бодлогод анхаарал хандуулахаа амласан Хөдөлмөрийн намыг дэмжиж,  либералуудын есөн жилийн засаглалд цэг тавилаа. Тус улсад  баруун төвийн либералууд, зүүн төвийн лейбористууд гэсэн хоёр нам ээлжлэн ноёрхож ирсэн.  Энэ удаагийн сонгууль үндсэндээ Скотт Моррисоны тэргүүлсэн либералуудын  улс төрийн брэндийг үгүйсгэсэн юм. Ялсан намын дарга  Засгийн газраа байгуулдаг. Скотт Моррисон ялагдлаа хүлээн зөвшөөрч, Хөдөлмөрийн намын тэргүүн Энтони Альбанезед албан тушаалаа шилжүүлжээ. Австраличууд Скотт Моррисоныг цар тахлын үед хатуу шийдвэр гаргаж, Францтай шумбагч онгоцны гэрээг сөхсөн зэргээр түүний удирдлагын хэв маягийг хамтын ажиллагаа гэхээсээ авторитар шинжтэй гэж шүүмжилдэг. Австралийн шинэ Ерөнхий сайд  тангараг өргөхдөө "Улс орноо нэгтгэхийг хүсэж байна. Иргэд санал зөрөлдөөнөөс залхсан. Ард түмэн нийтлэг эрх ашгаа олж, нэг зорилгын төлөө тэмүүлэх ёстой. Айдас, хуваагдал биш, эв нэгдэл, өөдрөг үзлийг сурталчлахыг хүсэж байна” гэжээ. Мөн Ерөнхий сайд асан Скотт Моррисоныг "бульдозерчин"-той зүйрлээд "барилгачин" шиг ажиллахаа тангараглалаа. Энтони Альбанезе хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5.1 хувиар нэмэгдүүлэх, жендэрийн цалингийн зөрүүг арилгахаа мэдэгдсэн. Иргэдийн дунд Альбо нэрээр танигдсан тэрбээр ганц бие ээжийн хүү гэдгээрээ бахархдаг. Сидней хотын захад ажилчдын нийтийн байранд өсөж, гэр бүлийнхнээсээ анх удаа их сургуульд сурсан байна. Энтони Альбанезе карьерынхаа туршид эрүүл мэндийн тогтолцоог  үнэ төлбөргүй болгох, ЛГБТ нийгэмлэгийг дэмжиж  ирсэн.  Тэрбээр  20 настайдаа социал демократ үзэл баримтлалтай Хөдөлмөрийн намд элсэж, 2019 онд намын дарга болжээ. Лейбористууд 2007 онд засгийн эрхэнд гарахад Альбанезе Дэд бүтэц, тээврийн сайдаар ажилласан юм. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон түүнд баяр хүргээд Австрали, АНУ, Их Британийн чөлөөт худалдааны гэрээ,  батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаа мэдэгдлээ. Альбанезе туршлагатай улстөрчдөөр багаа бүрдүүлсэн бөгөөд Шадар сайдад Ричард Марлесыг томилжээ. Засгийн газрын гол албан тушаалууд болох Гадаад хэргийн  яамыг Пенни Вонг, Сангийн яамыг Кэти Галлахерт нарт хариуцуулсан байна.
 
Утааг тэглэх амбиц
 
Австрали улс нүүрс, байгалийн хий, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаараа олон үеийн эдийн засгийн өсөлтийг авчирсан. Гэвч одоо цаг уурын хямралын заагт гал түймэр, үер, ган гачиг ногоон тивийг аль хэдийнэ сүйрүүлжээ. Лейбористууд 2030 он гэхэд утааг 43 хувиар бууруулж, 2050 он гэхэд тэгд хүргэх зорилт тавьсан. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг хурдасгахын тулд Австралийн эрчим хүчний сүлжээг шинэчилнэ. Нүүрс, байгалийн хийн шинэ төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй, чулуужсан түлшний экспортоо хязгаарлахыг уриалсан байна. Мөн таван жилийн хугацаанд 30 мянган орон сууц барихаа амлав. Шинэ Ерөнхий сайд  эдийн засгийн шуургыг даван туулж чадна гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Цар тахлын улмаас Австралид энэ оны гуравдугаар улиралд хэрэглээний үнэ 5.1 хувиар өсч, суурь инфляц сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн.  Хамтын нөхөрлөлийн банк инфляцын хүлээлтийг дарах гэж оролдож байгаа тул хөрөнгө оруулагчид ханшийн хурдацтай өсөлтөд бооцоо тавилаа. Хөдөлмөрийн нам сөрөг хүчин байхдаа ноцтой буюу системийн авлигыг шалгадаг хороо байгуулахыг удаа дараа шаардсан. Энэ тухай мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Энтони Альбанезе парламентын санал асуулгагүйгээр комисс байгуулах ажлыг эхлүүлжээ. Мөн 15 тэрбум ам.долларын өртөгтэй үндэсний сэргээн босголтын сан байгуулах төслөө танилцуулсан.  Цэвэр эрчим хүч, нөөц боловсруулах, үйлдвэрлэл, батлан хамгаалах салбарт тусгаар тогтносон хүчин чадалд хөрөнгө оруулахын тулд зээл, баталгаагаар хангах зорилготой юм.  Лейбористууд эрх барих дөрвөн жилийн хугацаандаа 5.4 тэрбум ам.долларыг хүүхэд асрах, тэтгэмжид зарцуулахаар төсөвлөжээ.
 
Уугуул иргэдийн эрхийг баталгаажуулна
 
2013 оноос хойш сөрөг хүчин байсан Хөдөлмөрийн намынхан байгаль орчноос гадна инфляцтай тэмцэх, үндэсний бодлого боловсруулахад уугуул иргэдийн санал өгөх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулахаа амлажээ. Ард нийтийн санал асуулга явуулахад парламентын хоёр тан­химаас батлах хуулийн төсөл шаардла­гатай. Уугуул иргэдийн дуу хоолой Австралид хүчээ авсан.  Аборигенчууд болон Торресын хоолойн арлын оршин суугчдын  дуу хоолойг парламентад тусгана гэсэн амлалт олон улсын анхаарлыг татлаа. Австрали даяар уугуул иргэд Үндсэн хуулиа өөрчлөхийг уриалж, нийгэмд нөлөөлөх хууль тогтоомж, бодлогын талаар албан ёсоор зөвлөлдөж эхэлсэн. Юун түрүүнд тэдэнд тийм, үгүй гэсэн асуулт тавихаас өмнө улс төрийн дэмжлэг шаардлагатай бүх нийтийн санал асуулга явуулахыг хүний эрхийн байгууллагууд зөвлөдөг. Хөдөлмөрийн Засгийн газар ийм дэмжлэг үзүүлэхээ амласан. Австралид хамгийн сүүлд 1967 онд санал асуулга явуулахад  уугуул иргэдийг хүн амын тооллогод хамруулах саналыг  90 хувь нь дэмжсэн байна. Шинэ Ерөнхий сайд "Бид  олон соёлт нийгэмд дэлхийн хамгийн эртний  иргэншилтэй гэдгээрээ бахархах ёстой" гэж шууд мэдэгдэлдээ дурджээ.
 
Алсын хараа  Азийг чиглэлээ
 
Шинэ Засгийн газрын нэн тэргүүний ажил бол гадаадын удирдагчидтай харилцаагаа сэргээх явдал. Ялангуяа Номхон далайн орнууд, Бээжинтэй аюулгүй байдлын гэрээ байгуулсан Соломоны арлуудын удирдагчдыг онцолжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Соломоны арлууд зэрэг Номхон далайн хэд хэдэн оронд айлчилж, аюулгүй байдлын шинэ хэлэлцээрийг албан ёсоор тэмдэглэх төлөвтэй байна. “Финансиал таймс”-ын мэдээлснээр БНХАУ Кирибати болон Номхон далайн аль нэг арлын улстай ижил төстэй аюулгүй байдлын хэлэлцээр байгуулж магадгүй. Өөрөөр хэлбэл, Номхон далайд хяналтаа тогтоох геополитикийн өрсөлдөөнд Австрали улс БНХАУ-тай хүч үзнэ.  Энтони Альбанезе "БНХАУ, Энэтхэг, Индонез  улс ирээдүйд ноёлох  бүс нутагт бид амьдарч байна. Эдийн засгийн түншлэлээ бэхжүүлэхийн тулд ард түмнүүдийн харилцааг ойртуулах ёстой. Индонез бол манай эдийн засаг, нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой улс. Индонезитэй олон салбарт хамтын ажиллагаагаа ахиулах нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх болно" гэжээ. Тэрбээр тангараг өргөсөн өдрөө Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын дөрвөн талт QUAD уулзалтад оролцохоор Японыг зорьсон. QUAD хэлэлцээрт  Австрали, Япон, АНУ, Энэтхэг улс багтдаг. Тэрбээр Токиод АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзжээ. Хэлэлцээрт Гадаад хэргийн шинэ сайд Пенни Вонг оролцсон байна. Пенни Вонг бол ази гаралтай, туршлагатай  улстөрч. Сенатад олон жил  нэр хүндтэй ажил­лаж, Номхон далайн орнуудын улс төр дэх жендэрийн бэлгэ тэмдэг болсон эмэгтэй.
Хөдөлмөрийн Засгийн газар Азитай илүү бат бөх харилцаа тогтоохоо илэрхийлсэн цаг үед түүнийг  гадаад бод­логын элч болоход тохирсон дип­ломатч гэж ажиглагчид үнэлж байна.

 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн 

 
Сэтгэгдэл (1)
197.211.59.xxx
Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gmail.com Hangout : carolblankatmcard@gmail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.
2022-08-27
Дэргэдэх байгууллагууд
Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно.